ХОВД АЙМАГТ 44,2 МЯНГАН ТӨЛ ХОРОГДЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Энэ оны тавдугаар сарын эхний  байдлаар Ховд аймагт 1426.5 мянган хээлтэгчийн 53.3  хувь буюу 760.0  мянган  мал төллөж, гарсан төлийн 94.1 хувь буюу 715.6 мянган төл бойжуулаад байна. Төлийн хорогдол 44.2 мянгад хүрч, урьд оны мөн үеийнхээс 26.7 мянган толгойгоор нэмэгджээ.
Төлийн хорогдол  Дуут суманд 4182, Мянгад 5933, Чандмань 3467, Манхан 8243, Мөст 5979 сумдад нийт хорогдлын 62.8 хувь хорогдож, хамгийн их хорогдолтой сумдын тоонд орж байна. Мал төллөлтийг урьд оны мөн үетэй харьцуулахад Алтай, Булган, Үенч, Мөст,  Цэцэг сумдад 80.0-96.7 хувь нь төллөжээ.
Тус аймгийн  бусад сумдад мал төллөлт бага хувьтай байгаа нь нийт нутгаар  өвс  муутай, маш их хүйтэрч хээлтэй мал хэвтэр бууцгүй болсонтой холбоотой. Нөгөө талаар энэ хавар салхи шуурга ихтэй, шөнөдөө хүйтэн хонож, ногоо гарахгүй, мал оройтож хээлтүүлгэд орсон зэрэг хүчин зүйлүүд мал ихээр хээл хаяхад нөлөөлжээ. Мөн сувайрсан малын тоо ч нэлээд гарч байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?