СИ ЖИНПИН ДЭЛХИЙН ХАМГИЙН НӨЛӨӨ БҮХИЙ ХҮН БОЛЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Америкийн “Форбес” сэтгүүлээс жил бүр гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг 4 жил дараалан тэргүүлсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ удаад тэргүүн байраа алдаж, хоёрдугаар байрт жагссан байна. Жагсаалтыг БНХАУ-ын дарга Си Жинпин тэргүүлсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гуравдугаар байрт жагсжээ.

Д.Трампын араас Германы канцлер Ангела Меркель болон цахим худалдаа эрхлэн явуулдаг “Amazon” компанийн эзэн Жефф Бэзос нар жагссан байна. Си Жинпин жагсаалтыг тэргүүлсэн нь Хятадын эдийн засгийн хурдтай өсөлттэй холбоотой гэж үзэж байгаа аж.

Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг үндсэн хэд хэдэн шалгуураар гаргадаг байна. Тухайлбал, олон тооны хүнийг удирдах чадвар, санхүүгийн томоохон нөөцийг хянах болон хэд хэдэн хүрээнд нэгэн зэрэг нөлөөлөх зэрэг шалгуураар тодорхойлдог аж.

Шинэ жагсаалтад нийт 75 хүн багтсан бөгөөд тэдний 17 нь энэ жил анх удаагаа жагсаалтад орсон байна. Тухайлбал, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед ибн Салман аль-Сауд тус жагсаалтад наймдугаар байрт оржээ. Түүнчлэн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон Европын комиссын тэргүүн Жан-Клод Юнкер нар жагсаалтад анх удаагаа бичигдсэн байна.

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    albaker [93.65.89.xxx]

    Сайн уу, Та нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлдүүлэгч компани хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, орон сууцны зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгдэл гэх мэт бүх төрлийн зээлээр хангадаг. Банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэх буюу моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйлийн нэг болгохын тулд энд байгаа шигээ цаашид ч харагдахгүй байгаарай. Бид зээлийн эргэн төлөлтийг 2% -иар өсгөж 5000 доллараас 50 сая доллар хүртэлх зээлийг санал болгож байна. Өнөөдөр бидэнтэй имэйлээр холбоо барьж, санхүүгийн асуудлаа, өнгөрсөн зүйлээ хийхэд баяртай байх болно, Кредит шалгалт шаардлагагүй, 100% баталгаатай байх болно. И-мэйл явуулна уу: (albakerloanfirm@gmail.com).

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?