ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР, УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГАЗАР ТУС ТУСДАА АЖИЛЛАНА

Сэтгүүлчийн үг

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг батлав.

УИХ-ын гишүүн Н.Учрал нарын зургаан гишүүний өргөн барьсан энэхүү тогтоолын төсөлд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг салгах буюу Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ), Оюуны өмчийн газар болгон өөрчлөн байгуулахаар тусгасан юм. УИХ-аас 2016 онд гаргасан тогтоолоор Оюуны өмчийн газар болон УБЕГ-ыг нэгтгэсэн нь оюуны өмчийн эрхийг хамгаалах, энэ чиглэлээр элсэн орсон олон улсын гэрээ конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүйд хүргэх магадлалтай хэмээн төсөл санаачлагчид үзжээ. Дээрх байгууллагыг хоёр салгаснаар оюуны өмчийн эрхийг хамгаалах, инновацийг хөгжүүлэх, технологи инновацийн төв байгуулах, иргэдийн оюуны өмчийн талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, сургалт, сурталчилгаа хийх боломж бүрдэнэ хэмээн үзсэн байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81 хувь дэмжиж, батлав. Тогтоолыг ердийн журмаар буюу "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    loan [93.65.89.xxx]

    Сайн уу, Та нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлдүүлэгч компани хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, орон сууцны зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгдэл гэх мэт бүх төрлийн зээлээр хангадаг. Банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэх буюу моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйлийн нэг болгохын тулд энд байгаа шигээ цаашид ч харагдахгүй байгаарай. Бид зээлийн эргэн төлөлтийг 2% -иар өсгөж 5000 доллараас 50 сая доллар хүртэлх зээлийг санал болгож байна. Өнөөдөр бидэнтэй имэйлээр холбоо барьж, санхүүгийн асуудлаа, өнгөрсөн зүйлээ хийхэд баяртай байх болно, Кредит шалгалт шаардлагагүй, 100% баталгаатай байх болно. И-мэйл явуулна уу: (albakerloanfirm@gmail.com).

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?