Ц.НЯМДОРЖ: БИ ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ХУУЛИА ХҮНДЭТГЭЖ ОЧСОН

Сэтгүүлчийн үг

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өчигдөр Тагнуулын Ерөнхий газарт байцаалт өгсөн. Түүнийг сэтгүүлчдийг тагнасан, чагнасан гэх асуудлаар байцаасан хэмээн албаны эх сурвалж мэдээлсэн юм. 

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Хуулиараа байцаалт авах эрхтэй. Цагдан хорих, хэрэг үүсгэх эсэх асуудал яригдсан тохиолдолд л УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн асуудал яригдана. Түүнээс байцаалт, мэдүүлэг авах эрх бол нээлттэй" гэлээ.

Тэгвэл уг асуудлаар Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос тодрууллаа. 

-Тагнуулын ерөнхий газар ямар асуудлаар байцаалт авах гэж дуудсан юм бэ?

-Тагнуулын Ерөнхий газар гэрчийн мэдүүлэг авна гэдэг асуудал тавьсан. Би хууль хүндэтгэж очсон нь үнэн. Би мэдүүлэг өгөөгүй. Яагаад гэвэл надад гэрчлэх асуудал байхгүй. Сэтгүүлчдийг тагнаж чагнасан асуудал байхгүй. Намайг тагнуулсан, чагнуулсан гэж байгаа бол баримтаа гаргаж ир гэдгээр ажил дууссан.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?