ОЙРЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Сэтгүүлчийн үг

АРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 14-19 дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 хэм хүйтэн, бусад нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө бүх нутгаар 13-18 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Хэнтэйн хойд хэсгээр 6-11 хэм, бусад хэсгээр 12-17 хэм, өдөртөө Дорнод, Сүхбаатарын зүүн хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар сэрүүсч 13-18 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ.  Хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс  баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед 16-18 метр ширүүснэ. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө  22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 13-15 хэм дулаан байна.

2018 оны 05 дугаар сарын 10-наас 05 дугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 10, 13-нд Алтайн салбар уулсаар, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 11-нд баруун болон төвийн нутгаар, 12-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.

 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    willliams owen [197.211.61.xxx]

    Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00, хамгийн тохиромжтой 3% -ийн хүүтэй 18 жил ба түүнээс дээш жилийг хамардаг. Бидэнтэй холбоо бариарай. Fundservice0@gmail.com Бизнесийн зээл хэрэгтэй юу? Хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна уу? Та дахин санхүүжүүлэхийг хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхийн тулд танд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?