ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ХУРАЛДАНА

Сэтгүүлчийн үг

Нэр бүхий иргэд  Үндсэн хуулийн цэцэд хандаж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд, “Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэж заасан байна. Энэ нь Үндсэн хуулийн холбогдох заалтаар баталгаажсан Шударга шүүхээр шүүлгэх болон шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг, мөн  Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болох, Улсын дээд шүүхийн шийдвэр нь эцсийн байх тухай  заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор  мэдээлэл ирүүлжээ.

 Энэ мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх  Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?