ХАРРИ ПОТТЕРИЙН ЖҮЖИГЧИД ӨНӨӨДӨР

Сэтгүүлчийн үг

Харри Поттэр (англ. Harry Potter) нь Английн зохиолч Ж. К. Роулингийн бичсэн өсвөр насны хүү Харри Поттэрийн тухай долоон цуврал, уран зөгнөлт зохиол юм. Зохиолын үйл явдал голдуу залуу шидтэнүүдийн сургууль болох Хогвартс Ид Шидийн Сургуульд болох бөгөөд, Лорд Волдэморт хэмээх Харригийн эцэг эхийг алсан хар шидтэний эсрэг Харри Поттэрийн тэмцлийг өгүүлдэг.

1997 онд Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу ном худалдаанд гарсан даруйдаа алдартай болж, дэлхий даяар амжилтанд хүрсэн билээ. Цуврал номноос сэдэвлэн кинонууд, компьютер тоглоом болон Харри Поттэрийн сэдэвтэй төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн олны хүртээл болсоор байна. 2007 оны 8 сарын байдлаар нийт долоон боть номын эхний зургаа нь дэлхий даяар 400 гаруй сая хувь борлогдож, 64 гаруй хэл рүү орчуулагджээ. Цувралын төгсгөлийн ном болох "Харри Поттэр ба Үхлийн шүтээн" ном нь 2007 оны 7 сарын 21-нд худалдаанд гарсан даруйдаа 12 сая хувь борлогдсон нь дээд амжилт тогтоосон байна.


Гол дүр болох Харри одоо ч жүжигчин хийсээр байна. Тэрээр Британийн хамгийн өндөр өртөгтэй нэр бүхий жүжигчин болсон. 

Эмма Ватсон — Гермиона

Тэрээр Харри Поттероос хойш бас олон киноны гол дүр бүтээсэн. Тэдгээрээс хамгийн жинтэй нь Араатан ба гоо үзэсгэлэн. 

Руперт Гринт — Рон Уизли

Тэрээр олон кинонд туслах дүр бүтээсэн ба зарим нэг кинонд насанд хүрэгчдийн киноны жүжигчинтэй хамт тогложээ. Мөн эсрэг дүрд ч бас тоглож амжжээ. Малфойн дүр хамгийн их таалагддаг байсан гэнэ. 

Том Фелтон — Драко Малфой

Дуучин болсон бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт аялан тоглолт хийдэг. 

 

Мэттью Льюис — Невилл Долгопупс

Өхөөрдөм бяцхан дүр бүтээж байсан тэрээр одоо царайлаг залуу болжээ. Театрын урлагт хүч үзэж байгаа бөгөөд гол дүрд тоглодоггүй гэнэ. 

Роберт Паттинсон — Седрик Диггори

Роберт Twilight д тоглож алдартай болсны дараа царайлаг, зоригтой Cedric Diggory-г бүтээж байжээ. 

Эванна Линч — Луна Лавгуд

Тэрээр хүүхэд байхаасаа Харри Поттер зохиолд өөрөө дуртай байжээ. Одоо Харри Поттер сонирхогчдын холбооны тэргүүн гэнэ. 

Робби Колтрейн — Рубеус Хагрид

Тэрээр угаасаа инээмдийн дүрийг сайн бүтээдэг нэгэн байсан бөгөөд Харри Поттероос хойш хүүхэлдэйн кино жүжгийн хошин дүрүүдийг бүтээдэг. 

Жейсон Айзекс — Люциус Малфой

Харри Поттероос өмнө тоглож байсан хамгийн алдартай бүтээл нь Сталины үхэл хэмээх жүжиг юм. Тэрээр угаасаа эсрэг талын дүрийг сайн бүтээдэг байжээ. Одоо телевизийн төслийн удирдагч болжээ. 

Гэри Олдман — Сириус Блэк

Бэтмэний кинонд тоглож, мөн Бичин гаригийн үүсэл зэрэг олон тасархай кинонд тоглосон бөгөөд Харанхуй цаг үе кинонд Уинстон Черчиллын дүрд тоглож Оскарын шагнал авчээ. 

Майкл Гэмбон — Альбус Дамблдор

Түүний дүр бидэнд үзэгдэхгүй боловч Kingsman: The Golden Ring гэх мэт алдартай киноноос түүний дуу хоолойг сонсож болно. Тиймээ тэрээр одоо дуу оруулагч болсон. 

Мэгги Смит — Минерва Макгонагал

Фургонтой хатагтай киногоор Алтан бөмбөрцөг хүртсэн бөгөөд эрүүл мэндийн асуудалтай байгаа тул тэрээр тийм ч эрч хүчтэй ажилладаггүй гэнэ. Ерөнхийдөө бол тэтгэвэрт гарчээ. 

Рэйф Файнс — Волдеморт

007 Spectrum д тоглох байсан ч бүтэлгүйтсэн. 

Алан Рикман — Северус Снейп

Хамгийн сүүлд тэрээр 2016 онд Алиса шидэт толь кинон дээр ажилласан бөгөөд 70 нас хүрэхээсээ 5 долоо хоногийн өмнө нас баржээ. 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?