ЗАВХАНЧУУД 8888 ШИРХЭГ НОМЫН БАРИНТАГ УРЛАЖ ТӨВ НОМЫН САНД ХАНДИВЛАНА

Сэтгүүлчийн үг

Завханы Утга зохиолын нэгдэл, Боролдой номын дэлгүүрээс хамтран дөрөвдүгээр сарын нэгнээс долдугаар сарын нэгэн хүртэл “Өв соёлоо өлгийдөе” нэртэй номын баринтаг хийх аяныг өрнүүлжээ. Аянд Завхан аймгийн 24 сумын төрийн болон ТББ, хувь хүн, хамт олноороо оролцох боломжтой бөгөөд нийт 8888 ширхэг баринтагийг урлаж наймдугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Үндэсний номын санд хүлээлгэн өгөх юм.


Баринтагийг 50х50 см-ийн хэмжээтэй, гулсах, сэмрэх, чийг татахгүй материалаар, 10х10 см-ийн булан гаргаж 1.5-2 метрийн урт бүчтэй байхаар, заавал торгон болон даавуун материалаар урлахаар заажээ. Баринтагийн бүчийг эмхэрдэж оёх бөгөөд сур татаасаар мөн хийж болох ажээ. Баринтаг хийх материал нь улаан, бор, шар өнгөөр дагнах ба шаардлагад нийцсэн бусад өнгөөр бүтээж болох юм байна.

Энэ аян бол өвөг дээдсээс өвлөгдсөн үнэтэй ховор ном судрыг баринтаглах эртний уламжлал ёсыг сэргээж, Монголын Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй баринтаггүй болон баринтаг нь хэт хуучирсан 20 мянга гаруй ном сударт номын баринтаг хандивлах аянд Завхан нутгийнхаа иргэдийг гар бие оролцуулах зорилготой юм хэмээн Завханы Боролдой номын дэлгүүрийн захирал Н.Норжмаа мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?