ХЭВЛЭСЭН НОМ ТУС БҮРЭЭС НОМЫН САН АВНА

Сэтгүүлчийн үг

Номын сангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн “Номын сангийн заавал авах хувь”-ийг хэрэгжүүлэх, нийтийн номын сангийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор БСШУСЯ, Монголын зохиолчдын эвлэл, Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Талууд оюуны бүтээлийн архив, үндэсний хэмжээний ном хэвлэлийн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх зорилгоор энэхүү санамж бичиг байгуулав. Өөрөөр хэлбэл, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн зохиолчид болон Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбооны гишүүдийн хэвлэсэн ном, уран бүтээлийн хоёр хүртэл хувийг үнэ төлбөргүй Үндэсний номын санд, хүүхдэд зориулсан ном, уран бүтээлээс хоёр ширхэгийг Хүүхдийн төв номын санд хүлээлгэн өгөх юм. Түүнчлэн орон нутгийн зохиолчдын хэвлүүлсэн бүтээлээс хоёр ширхэгийг орон нутгийн номын санд өгч, номын сангийн баазыг зузаатгах зорилго агуулж байна гэж БСШУСЯ-наас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?