ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ТҮР ЗОГСООЛОО

Сэтгүүлчийн үг

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын эсрэг эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэх үйл явцыг түр зогсоохоор шийдвэрлэжээ. Тэрээр ням гарагийн орой үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөхүүдтэй зөвлөлдөөд даваа гарагт ийм шийдвэр гаргасан тухай “Вашингтон пост” сонин мэдээлсэн байна.
 
РИА Новости агентлагийн мэдээлснээр, “Ийм хориг арга хэмжээ нэвтрүүлэх эсэхээ хараахан шийдээгүй байхад түүнийг албан ёсоор зарласан нь таагүй юм” гэж АНУ-ын төрийн тэргүүн зөвлөхүүддээ хэлжээ.
 
АНУ-ын эрх баригчид ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа тухай НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хейли дөрөвдүгээр сарын 15-нд мэдэгдсэн юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?