"ХҮРЭЛ ТУЛГА" ХҮҮХДИЙН ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ БОЛНО

Сэтгүүлчийн үг

Монголын Хүүхдийн ордон, Д.Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулиас хамтран зохион байгуулдаг "Хүрэл тулга" яруу найргийн наадам энэ баасан гариг буюу дөрөвдүгээр сарын 13-нд болно. Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгаас шалгарсан сурагчид мөн ӨМӨЗО-оос зургаан сурагч ирж оролцон авьяас, уран бүтээлээрээ өрсөлдөх юм байна. "Хүрэл тулга" наадмын оролцогч сурагчдыг уламжлал ёсоор олон улсын "Найрамдал" зусланд хүлээн авч амраах ажээ. Энэ үеэрээ тэд зохиолч, яруу найрагчидтай уулзах юм. 

"Хүрэл тулга" наадмын аймаг орон нутаг болон нийслэлийн шалгаруулалтад оролцож тэргүүн болон шагналт байрт орсон сурагчид дараагийн шатанд шүлгээ уншин өрсөлдөх юм байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?