ИЧИХ БУЛЧИРХАЙ ХЭРЭГТЭЙ

Сэтгүүлчийн үг

УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарынх УБТЗ-ын хөрөнгөөр авсан таун хаусд амьдарч байгаа бөгөөд тэр байшингаа чөлөөлж өгөхгүй байгаа тухай УБТЗ-ын Ерөнхий хорооны орлогч дарга, зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл олон удаа нийгмийн сүлжээгээр шуугиулж байсан.

Өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр түүний амьдарч байгаа байрыг хурааж авч, дуудлага худалгаагаар борлуулж, тэр хөрөнгөө төмөр замчдын орон сууц барих ажилд зориулна гэсэн мэдээг УБТЗ-аас цацлаа. Энэ нь үнэхээр зөв, зүйтэй үйлдэл болж. Ер нь төрийн өмчийн компаний захирал болонгуутаа хувьдаа  аль болох их ашиг олох гэж гүйдэг буруу жишиг тогтсоны нэг жишээ нь энэ бол яах аргагүй мөн.

Л.Пүрэвбаатар нь замын дарга болоод өөртөө 10 мянга долларын цалин өгөөд зогсохгүй 1,5 тэрбум төгрөгийн байшинг өмчлөлдөө авах гэж улайран гүйж байгаа нь үнэхээр өрөвдөлтэй.

10 мянган долларын цалинг өнөөгийн ханшид хөрвүүлбэл сард ойролцоогоор 24 сая төгрөг болно. Энэ хүнд Монгол Улс 2 жилийн хугацаанд 576 сая төгрөг цалин болгож өгчээ. Бас болоогүй, 1,5 тэрбум төгрөгний байшин үнэгүй шилжүүлнэ. Үндсэндээ энэ хүнийг 2  жил ажиллуулахад 2 тэрбум 76 сая төгрөг буюу сард 86 сая 500 мянга төгрөг өгсөн болж байна. Энэ цалингаар бид төмөр замын битгий хэл Монгол Улсыг хөгжүүлэх "топ менежер"-ийг авч ажиллуулж болно.

Л.Пүрэвбаатар нь цалингийн гадуур байгууллагын мөнгөөр гутал, хувцас авсан гэх мэт хэл аманд орж байсан. Өөрийн унаж байсан машинаа ч хүртэл УБТЗ-д шахаж байлаа.

Д.Жигжиднямаагийн худалдан авсан 2 жип бол сайн наймаа болсон, Л.Пүрэвбаатарын өөрөө өөрөөсөө худалдан авсан буруу үйлдэл гэж болохгүй.  Аль аль нь худалдан авалтын журам зөрчсөн худалдан авалт болсон. Өмнөх даргаа муулдаг, өнөөгийн даргаа магтдаг зуршил нь явцгүй гэдгийг бас бодох хэрэгтэй.

Өнөөгийн магтуулж байгаа дарга ч АТГ-аас яллагдагчаар татсан талаар мэдээлээд байгаа билээ.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [103.26.193.xxx]

    МАН одоо иим мангаруудадаа алуулна шуу дээ

  • Зочин

    Зочин [103.26.193.xxx]

    Шилэн Цогоо сайд ядаж наад муулаад байгаа дарга шигээ толгойгоо цэнэглэ ? Наад хун шигээ эмх цэгцтэй ажилаад сурчих ? Тэгэж байгаад улс торд ор доо ? Худлаа дэвхрэг шиг дэвхэрхээ бол . Наад марзагналаас чинь монголчууд итгэхээ ч болижээ .

  • Зочин

    Зочин [43.242.243.xxx]

    жигжиднямаа шиг терминальаа зарчихаагүй л юм байна

  • Зочин

    Зочин [43.242.243.xxx]

    хүүе тэр лексусынх нь дугаарыг солиод чи унаж бгаа ибзд ээ цогтгэрэлээ

  • Зочин

    иргэн [103.57.92.xxx]

    Төмөр замынхны зөв

  • Зочин

    Төмөр замчин [103.57.92.xxx]

    Энэ Пүрэвбаатар шүүх, мүүх гэлгүй буцаагаад өгчихгүй. яг л үнэн юм бичжэээ

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?