ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

Сэтгүүлчийн үг

 

08.00

  • Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн танхимд УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатар “УБТЗ” ХНН-ийн хөрөнгөөр хувьдаа 1 тэрбум 484 сая төгрөгийн байр авахуулсан гэх хэрэгтэй холбоотой маргааныг шүүх хурал болно. Утас: 86114818

09.00

 

  • Улаанбаатар Зочид буудлын Номын өргөө танхимд Сэргээгдэх эрчим хүч ба уур амьсгалын өөрчлөлт хэлэлцүүлэх болно. 
  • Үндэсний Хөгжлийн Газрын 3 давхрын хурлын танхимд “ЭДИЙН ЗАСГИЙГ БҮСЧЛЭН ХӨГЖҮҮЛЭХ, ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ БОДЛОГО” АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ, хэлэлцүүлэг болно. Холбоо барих утас:+976-95883542

10.00

 

  • “Төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний тогтолцоог бэхжүүлэх нь”сэдэвт хэлэлцүүлэг Хууль сахиулахын Их сургуулийн Соёлын төвд болно. Уг хэлэлцүүлэгт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Монголын Хуульчдын холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн 9 дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн Ерөнхий шүүгчид, Тамгын газрын дарга, Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Хууль эрх зүйн хэлтсийн дарга нар тус тус оролцоно. Холбоо барих утас:70004030, 88188198, 99676240

11.00

  • Блү Скай зочид буудлын Топаз танхимд Азийн хөгжлийн банк 2018, 2019 оны эдийн засгийн төлөвөө танилцуулна.

12.00

  • Пүүл биллярдны улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтууд Улаанбаатар их дэлгүүрийн нэгдүгээр давхарт болно. 

14.00

  • ШУА-ын I байрны 410 тоотод Оросын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Н.Н.Крадин 'Монголын эртний нүүдэлчдийн хотжилт: Хүннүгээс Монголын эзэнт гүрэн хүртэл' илтгэл тавина. Холбоо барих утас: 455028, 99717977 

 

 Үндэсний мэдээллийн төв

11.00

  • Дөрөвдүгээр сарын 12-нд болох жагсаалын талаар 'Монгол төрийн уламжлалыг сэргээх үндэсний хөдөлгөөн'-өөс хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00

  • 'Иргэдийн шударга шүүх' ТББ-аас шүүгчидтэй холбоотой асуудлаар ноцтой баримт дэлгэнэ.

Төрийн ордон

09.00

  • Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно. 

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газар,  Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын хатуу хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2018.04.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Ажлын хэсгүүд байгуулах тухай /Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны тайлан, Үндэсний статистикийн хорооны 2017 оны тайлан, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт/.

14.00 ​​​​​​​

  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан  “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто замын тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.02.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.02.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2016 оны 34 дүгээр тогтоолын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, үр дүнгийн талаарх асуудал танилцуулах тухай /Засгийн газар 2018.03.02-ны өдөр ирүүлсэн/.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?