"НОВИЧОК" ХЭМЭЭХ ХОРТ ХИЙГЭЭР ХОРДСОН ОХИН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ

Сэтгүүлчийн үг

 ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийн охин Юлия эмнэлгээс гарч байгаа тухай Их Британийн Солсбери хотын эмнэлгийн захирал Кристин Бланшард мэдэгджээ.

“Сергей Скрипалийн бие сайжирч байгаа. Түүний бие Юлиягаас илүү удаан тэнхэрч байгаа хэдий ч эмнэлгээс хугацаандаа гарна гэж бид найдаж байна. Хэвлэл мэдээллүүд хувийн амьдралд нь хүндэтгэлтэй хандахыг Юлия Скрипаль хүссэн” хэмээн К.Бланшард ярьжээ.  

Өнгөрсөн 3 дугаар сарын 4-ны өдөр Оросын цэргийн тагнуулын хурандаа, 66 настай Сергей Скрипаль болон түүний охин хоёр Английн Солсбери хотын  худалдааны төвийн ойролцоох сандал дээр ухаангүй хэвтэж байсныг харсан иргэд цагдаагийн газарт дуудлага өгсөн юм. “Новичок” гэдэг хорт хийгээр Скрипаль болон түүний охиныг хордуулсан гэж  Их Британийн мөрдөн байцаагчид үзсэн юм. Энэ хэрэгтэй холбогдуулан Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй мэдэгдэхдээ “новичок” гэдэг бодисыг хуучин нэрээр ЗХУ-д гарган авсан бөгөөд Скрипаль болон түүний охины амь насанд халдсаны хариуцлагыг Орос улс хүлээх ёстой” гэсэн юм. 
 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?