ШИЛИЙН ГОЛ АЙМГИЙН ЗҮҮН ҮЗЭМЧИН ХОШУУНД МОНГОЛ ИРГЭДЭД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ЦЭГ НЭЭГДЖЭЭ

Сэтгүүлчийн үг

НХАУ-ын Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Улиастай хотын Хууль зүйн товчоонд “Монгол иргэдэд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх цэг” албан ёсоор нээгдлээ.

 

Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар, Зүүн Үзэмчин хошуу хоорондын хамтын ажиллагааны үр дүнд байгуулагдсан энэхүү цэгт хандсанаар Монгол иргэд БНХАУ-ын хууль тогтоомжийн талаар мэдээлэл авахаас гадна эвлэрүүлэн зуучлах, мөн төлбөртэй, төлбөргүй өмгөөлөгч авах боломжтой болж байна.

 

Зүүн Үзэмчин хошууны Улиастай хотод Монгол Улсын 70 гаруй иргэн оршин суудаг. Тус хошууны нутаг дэвсгэрт байрладаг Монгол, Хятадын Бичигт-Зүүн хатавч боомтоор 2017 онд 130 мянган иргэн, 1.3 сая тонн ачаа бараа нэвтэрчээ.               Эх сурвалж: ГХЯ

 
 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?