23 НАСТАЙ ХОЙД ЭЦЭГ 9 НАСТАЙ ДАГАВАР ОХИНОО ХҮЧИНДСЭН ЖИГШҮҮРТ ХЭРЭГ ГАРЛАА

Сэтгүүлчийн үг

Сонгинохайрхан дүүргийн XIX хороонд 23 настай иргэн Ш нь архи уусан үедээ есөн настай дагавар охиноо хүчиндсэн хэрэг дөрөвдүгээр сарын 3-нд гарчээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Ийм төрлийн хэрэг гарсан. Одоогоор Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтэст хэргийг шалгаж байна” гэв.

Охин одоо ямар байгаа талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хууль, эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатараас тодрууллаа “Манай мэргэжилтнүүд охинтой ажиллаж байгаа. Гэмт хэрэг гарсан эсэхийг Цагдаагийн байгууллага шалгаж байна. Цагдаагийн газрын шалгалт дуусч, шийдвэр гарахаас өмнө энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?