"МАНГАСЫН АМ" ГЭРЭЛТ ГУДАМЖ БОЛНО

Сэтгүүлчийн үг

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд байрлах нэгэн гудамжийг нутгийнхан “Мангасын ам” гэж нэрлэдэг. Энэ гудамжинд архины хамааралтай хүмүүс тогтмол цуглаж, архидан согтуурдаг. Хотын төвд байрладаг болохоор олны хөл хөдөлгөөн тасардаггүй. Тиймээс тус гудамжийг гэрэлт гудамж болгох санаачлагыг гаргажээ.

Тус санаачлагыг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар /ЦГ/-ын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан байна.

“Мангасын аманд томчууд архидаж, хоорондоо зодолдох тохиолдол цөөнгүй гардаг. Хэдийгээр тус гудамжинд бага насны хүүхдүүд ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөөгүй ч өртөх өндөр эрсдэлтэй. Хамгийн их хүн зорчдог гудамж хирнээ ямар ч гэрэл гэрэлтүүлэг байдаггүй. Тиймээс бид хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлж дээрх санаачлагыг гаргасан. Одоогоор зураг төсөл гаргах, хамтран ажиллах багаа бүрдүүлэх байдлаар ажлаа эхлүүлээд байна” гэж аймгийн ЦГ-ын Хүүхдийн ахлах байцаагч,цагдаагийн ахмад Б.Ариунтуяа хэллээ.

Мөн эмэгтэйчүүдийн зөвлөл “Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг иргэдийн дунд өрнүүлж, улмаар тус хэлэлцүүлгээс гарсан санал санаачлагуудыг шат дараатайгаар ажил хэрэг болгохоор төлөвлөжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?