ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ

Сэтгүүлчийн үг

ХОНЬ

Баяр баясгалан, аз жаргал амтагдсан сайхан өдрүүд таныг хүлээж байна. Аливаа ажлыг нарийн төлөвлөж, зорьж хийвэл бүтэмжтэй байх болно. Найз нөхдөд тань таны тусламж хэрэгтэй болно. Цааргалалгүй чадлынхаа хэрээр туслахыг хичээгээрэй. Ням гаригт тохиох шинэ сар танд эрч хүч, урам зориг авчирна. Урт хугацааны зорилгоо тодорхойлж, хэрэгжлүүлж эхлэхэд хамгийн тохиромжтой үе.

ҮХЭР

Ажилдаа сэтгэл хангалуун байна гэдэг маш чухал. Өдрийн туршид тэнгэрт солонго туяарна гэж байхгүй. Гэхдээ л та сэтгэл зүрх, цаг зав, хичээл зүтгэлийнхээ хариуг зохих ёсоор нь шударгаар үнэлүүлэх ёстой. Та тийм гавьяатай хүн. Энэ долоо хоногт та ихэнх цаг хугацааг ажилдаа зарцуулах бололтой. Эцэст нь танд тохирох газар мөн эсэх талаар эргэлзэж, ажлаа солих тухай бодол таныг эзэмдэнэ. Зоригтой шийдвэр гаргаарай.

ИХЭР

Эрх чөлөө. Айсуй долоо хоногт энэ үг л таныг тодорхойлох болно. Бүхий л зүйлд бие даасан, хүчирхэг нэгэн байж чадна. Аль болох ганцаараа байхыг эрмэлзэж, өөрийнхөө хувь төөргөөр өөрийнхөө адал явдлыг эрэлхийлэх бололтой. Ням гаригт таны амьдралд өөрчлөл авчрах онцгой хүнтэй танилцана. Санхүүгийн байдал тогтвортой байх хэдий ч томоохон хөрөнгө оруулалт хийхээс татгалз.

МЭЛХИЙ

Амьдралын утга учрыг та хаанаас, юунаас олж мэдэрдэг вэ? Яг л энэ асуултад хариулт хайсан долоо хоног таныг хүлээж байна. Хосуудын харилцаа ээдрээтэй, хайр сэтгэлийн нандин холбоосыг эрэлхийлнэ. Ажил төрөлтэй холбоотой чухал шийдвэр гаргах бол ням гаригийг хүлээгээрэй. Санхүүгийн эрсдэл хүлээж болзошгүй. Зардлаа хянаж, шаардлагагүй зүйлд мөнгө үрэхээс татгалз. Эрүүл мэнддээ анхаар.

АРСЛАН

Хайр сэтгэл, халуухан дурлалд шатсан гайхалтай долоо хоног таныг хүлээж байна. Үдшийн болзоо төлөвлөж, хайрттайгаа хамт дурлалыг амтыг мэдрээрэй. Долоо хоногийн сүүлчээр таныг урьдчилж таамаглаагүй гэнэтийн зүйл хүлээж байна. 

ОХИН

Амжилт таныг чиглэн ирж явна. Оргилд нь гарахын тулд та цагийн хуваарь, өдөр тутмын ажил төрөл, эрүүл мэнд, сэтгэл зүй, санхүү гээд бүгдийг нь нягт нямбай зохицуулах шаардлагатай. Энэ мэт багахан өөрчлөлт таны амьдралд маш том өөрчлөлт дагуулах болно. Шийдвэр гаргах үед сэтгэл зүрх, зөн совингоо дага. Энэ долоо хоногт таны зөн совин өндөр байх болно.

ЖИНЛҮҮР

Хайрла, дурла, дуул... Энэ долоо хоногт таны зүрх сэтгэл хайраар бялхаж, бусдад ч мөн хайрыг харамгүй түгээх болно. ҮНЭН-ий хэмжүүр эцэс төгсгөлгүй, эрс тэрсийн туйл гэдгийг ойлгоно. Өөрийн туулж, амссан амьдралынхаа “үнэн”-ийг бусадтай хуваалцахаас бүү татгалз. 

ХИЛЭНЦ

Гэр бүл, гэр орон, эцэг эхтэй холбоотой таагүй асуудал үүсч мэднэ. Сэтгэл хөдлөлөө хянахыг хичээгээрэй. Тэгвэл, та илүү ноцтой байж мэдэх олон асуудлаас өөрийгөө аварч чадна. Хэн нэгнийг үгүйсгэж, бусдын үзэл бодлыг няцаах хэрэггүй. Эрүүл мэнд, санхүүгийн байдал тогтвортой байна. Ажил төрөл ч бүтэмжтэй сайхан байх болно. Гагцхүү дотнын хүмүүстэйгээ харилцах харилцаа, хандлагадаа анхаар.

НУМ

Таны тархи, үг хэл хоёр гэрлийн хурдаар ажиллах болно. Энэ гайхалтай эрч хүчийг ашиглаад хувийн болон хувьсгалын зорилгодоо хүрэх оролдлого хий. Та заавал амжилт олно. Сониуч зангаа хазаарла. Огт төсөөлөөгүй байсан хэн нэгэн танд маш чухал тусламж хүргэх болно. Амьдралын баяр баясгаланг дэргэдээсээ мэдэр.

МАТАР

Эрсдэлийг үүрэх чадвар танд хангалттай бий хэдий ч хувь хүний болон санхүүгийн аюулгүй байдлаа хайхрахгүй орхиж болохгүй. Бизнесийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол түр азна. Та шийдэмгүй хүн байж болно. Гэхдээ энэ удаа “долоо хэмжиж нэг огтол” гэдэг зарчмыг баримтлаарай. Гэр бүлийн харилцаа тогтвортой, жаргалтай байх болно.

ХУМХ

Итгэл төгс, урам зориг дүүрэн долоо хоног таныг хүлээж байна. Мөрөөдлийн зүгт хурдан гүй. Зам зуурт таарах найдвартай хүмүүсийг өөрөөсөө бүү түлх. Тэдний тусламж танд чухал хэрэг болно. Харилцааны чадвар өндөр байх тул лхагва, пүрэв гаригт гэрээ хэлцэл хийхэд хамгийн тохиромжтой. Олон нийтийн арга хэмжээнээс татгалзах хэрэггүй.

ЗАГАС

Хүн болгонд амьдрал, аж ахуйгаа тайлагнах хэрэггүй. Та өөрийнхөө л зам мөрөөр яваа нэгэн учир өрөөл бусдад таны амьдрал хамаа ч үгүй. Ажил, амралтаа сайтар тохируул. Санхүүгийн байдалдаа хяналт тавь. Олсны хэрээр үрэх хэрэггүй гэдгийг санаарай. Ажилдаа амжилт гаргаж, урт хугацаанд хийж бүтээсэн ажлынхаа үр шимийг хүртэнэ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?