БАРЬЦААЛАГДСАН ТӨМӨР ЗАМ

Сэтгүүлчийн үг

 

2016 оны сүүлээр Москва хотод УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатарыг ажлаас нь чөлөөлж, Д.Жигжиднямааг томилсон талаар  мэргэжлийн хүн томилогдсон, их зүйл хийж бүтээх байх гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллээр гарч байв.

Энэ үед УИХ-ын гишүүн асан, ахмад төмөр замчин О.Сүрэн гуай 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өгсөн ярилцлагадаа энэхүү томилгооны далд утгыг ил болгосон ярилцлагыг өгсөн билээ.

О.Сүрэн гуайн ярилцлагаас иш татвал: “-Төмөр зам бол улс төр, бизнесийн салбарын ашиг сонирхолд маш их өртдөг болсон салбар. Засгийн газар юм уу, Зам тээврийн сайд өөрчлөгдөхөд л Замын даргыг сольдог болсон. Сүүлдээ УИХ-д төлөөлөлтэй болж байгаад Төмөр замын даргыг авдаг жишгийг тогтоолоо доо. Жишээ нь УБТЗ-аас салаалж тавьсан 90 гаруй км суурь бүтэц эзэмшдэг, тээвэрлэлт хийдэг, гаднын эзэнтэй компани замын даргыг томилуулах асуудлыг нэлээн эртнээс хөөцөлдөж эхэлсэн. Сонгуулийн үр дүнгээр энэ компани УИХ-д төлөөлөлтэй болсон нь Засгийн газар, төмөр замд төлөөлөл бий болгосон гэж ойлгож байгаа.” гэжээ.

Үндсэндээ УБТЗ-ыг “БТЕГ” гэгч гадны эзэнтэй компаний төлөөлөл болсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нь Д.Жигжиднямааг томилох бүх төрлийн лоббиг хийсэн гэдгийг шууд хэлсэн.

Түүнээс гадна өмнө нь тээвэр хариуцсан орлогч дарга байхдаа Д.Жигжиднямаа нь “БТЕГ” компанитай хамтран ажилллаж байсан тухай ч дурдсан байдаг. УБТЗ-ын ачааны вагон “БТЕГ”-ын төмрийн хүдэр ачаад Эрээн өртөөнд буулгаж, тэндээ Монголруу явах ачаанд ордог болсон. Энэ нь нэг талаас олон улсын гэрээгээр царигийн хэмжээ зөрсөн нөхцөлд шилжүүлэн ачилтыг хүлээн авагч тал гүйцэтгэх журмыг зөрчсөн. Нөгөө талаас Замын-Үүд өртөөнд байгаа ачих/буулгах ангиудын олох орлогыг багасгасан явдал болсон юм.

Мөн О.Сүрэн гуайн хэлсэнээр: “Сүүлдээ УБТЗ-ын биш Эрээний төмөр замынхан вагон хуваарилдаг ачдаг болсон.”

Иймд эртний хамсаатан Д.Жигжиднямааг томилох зорилгоор монголын талын УБТЗ-ын Ерөнхий хорооны гишүүдийг бүрдүүллээ. Дэд сайд болсондоо хөл нь газар хүрэхгүй явсан “Шилэн”  гэгч Б.Цогтгэрэл, А.Гансүх сайдын үед төмөр замын бодлогын дарга болсон, шинэ засагт ажлынхаа байрыг хадгалж үлдсэн Б.Артур болон ЗГ-ын ахлах референт Н.Буяндэлгэр нар Москва хотод Ерөнхий хороонд томилогдов.

Магадгүй Б.Цогтгэрэл, Б.Артур нарын албан суудалд хүрэх, хадгалах үндсэн тохироо нь УБТЗ-ын даргыг солих асуудал ч байж болох юм.

Ямартаа ч гэсэн төмөр замын битгий хэл, салбарын мэдлэг байхгүй Б.Цогтгэрэл, орос хэл огт мэдэхгүй Б.Артур нарыг Ерөнхий хороонд томилсон нь хачирхалтай сонголт болсон юм.

Дашрамд хэлэхэд, Б.Цогтгэрэл дэд сайд нь УБТЗ-ын харьяа Тээврийн дээд сургуульд эчнээгээр элсэн суралцаж байгаа сурагтай. Энгийн багш дэд сайдаасаа шалгалт, шүүлэг аваад инээдтэй юм болох нь.

Гэхдээ сурах эрмэлзэлтэй дэд сайдтанг магтаж болох ч, мэргэжлийн хүн томилсон нь дээр байсангүй юу?

4 жил сураад төмөр замын инженер (замын инженер) болоод Монгол Улсын төмөр замын салбарыг ойлгон, мэргэн удирдлагаар ханган хөгжүүлнэ гэхэд  олон жил болно.

“Лаборатори сургууль” гэж их ярьдаг болсон. Тэгвэл зам, тээврийн яам нь “лаборатори яам” болсон юм уу?

Удахгүй болох УБТЗ-ын Ерөнхий хорооны хуралд “БТЕГ”-той холбоотой 2 асуудлыг хэлэлцэх нь.

НЭГ. Үйлчлүүлэгчийн хувийн эзэмшлийн вагоноор вагон илгээлтээр тээвэрлэж буй төмрийн хүдрийн экспортын тээвэрлэлтийн ачаатай чиглэлд үйлчилж байгаа бууруулах коэффицентийн үйлчлэлийг 2018 онд үргэлжлүүлэн сунгах тухай.

Энэ асуудал нь 2016 онд өмнөх даргын үед үүссэн бөгөөд төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээл дээр унасан учир ийнхүү “үндэсний” гэх компаниа дэмжих зорилгоор гаргасан зохицуулалт байсан юм. Өнөө үед дэлхийн зах зээл дээр нүүрс, төмрийн хүдрийн үнэ нэмэгдсэн байхад үүнийг үргэлжлүүлэх нь хэнд хэрэгтэй юм бол?

Гэхдээ нэлээд олон “но” бий.

·       УБТЗ-ын дүрмээр тарифын асуудлыг  зөвхөн Ерөнхий хороо шийддэг.  Гэхдээ төмрийн хүдэр экспортлогчид олгох болсон 3 хувийн хөнгөлөлтийг Ерөнхий хорооны шийдвэр гарахаас өмнө хэрэгжүүлж эхэлсэн байдаг.

2016 онд хийсэн аудитын шалгалтаар шийдвэр гарахаас өмнө хэрэглэж эхэлсэн хөнгөлөлтөөс болж УБТЗ нь 4,6 тэрбум төгрөгний орлого дутуу авсан. Энэ нь зөвхөн 2016 оны 1-р сарын 1-нээс 6-р сарын 30 хүртэл юм.

·       Энэ үед УБТЗ-ын тээвэр эрхэлсэн орлогч дарга нь Д.Жигжиднямаа байсан гэхээр таахад хялбар биз дээ.

 

 

 

·       Ерөнхий хорооны хурлын протоколд ч гэсэн журам зөрчиж хөнгөлөлт олгосон бөгөөд тээвэр эрхэлсэн орлогч дарга Д.Жигжиднямаагийн оруулж ирсэн хөнгөлөлт гэдгийг тэмдэглэжээ.

 

 

Үндэсний үйлдвэрлэгчээ дэмжих хэрэгтэй, гэхдээ жилдээ 2-3 сая төмрийн хүдэр экспортлоод Монгол Улсын шилдэг 100 аж ахуйн нэгжийн дунд багтдаггүй, энэхүү “Болд Төмөр Ерөө гол” гэгч аж ахуйн нэгжийг яаж ойлгох вэ?

Нэр бүхий УИХ-ын гишүүн 2016 оны сонгуулийн өмнө Дорноговь аймагтаа “бирд” шиг аашласан. Замын-Үүд, Сайншандад өөрийн хөрөнгөөр цэцэрлэг бариад, орон сууцны хороолол сүндэрлүүлээд  байсан нь ердөө л татварт төлөөгүй мөнгөөрөө хувийн пиараа хийж явсан юм биш үү?

ХОЁР. Өнөөдөр нүүрсний зах зээл сайжирсантай холбоотой нүүрсний  экспорт нэмэгдэж байна. Ялангуяа төмөр зам дагуу уурхайнууд бизнесийнхний сонирхлыг маш их татаж байна. Дорноговь аймгийн Олон-Овоо өөртөөний ойролцоо байдаг хэд хэдэн уурхай бий. “МАК”, “Чингисийн хар алт”, “Штайн Коал” гэх мэт. Тэнд     УБТЗ-аар төмөр зам бариулсан ч гэсэн газрыг нь “БТЕГ”-ын Б.Дэлгэрсайхан өөрийнх болгосон  гэсэн мэдээлэл бий. УБТЗ нь хэний газар дээр төмөр зам барьж байгаагаа мэдэхгүй байж таараад одоо худалдах асуудлыг гаргаж ирлээ. Энэ нь маш товч томъёлолтойгоор Ерөнхий хорооны хэлэлцэх асуудалд орсон байна.

Ийнхүү О.Сүрэн гуайн ярилцлагыг  дахин уншихад асуудлыг маш нарийн ойлгосон хүн гэдгийг яах аргагүй мэдэрлээ.http://www.24tsag.mn/a/140985

                                                                                                       Сэтгүүлч О.Ганболд

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    дорноговийн иргэн [139.5.219.xxx]

    яалт ч гуй шилдэг 100 компанийн эхний 10 дотор ордог компани даа. суулийн уед энэ хуний нэр хундэд халдаж худал зуйл их бичиж бгаа нь хэнд ашигтай хэний менгений бичвэр байх нь тодорхой. маш сайн бизнесмэн, дорноговьчууд харин ч бид эзэнтэй болсон шуу.

  • Зочин

    Зочин [64.119.20.xxx]

    Үнэн юм бичиж ээ

  • Зочин

    зочин [150.129.142.xxx]

    Цогоо сургуульд сурч байгаа гэх. Албан тушаалаа аваад дараа нь мэргэжлээ эзэмшдэг элгийн юм бэ?

  • Зочин

    төмөр замчин [27.123.212.xxx]

    Яг тэр үед нь Дэлгэрсайхан Москвад байсан.

  • Зочин

    Зочин [103.10.21.xxx]

    Жигжиднямааг дарга болгох гэж 2тэрбумыг ₮ намын дарга М. Энхболдод өгсөн хүн гишүүн Б. Дэлгэрсайхан л даа

  • Зочин

    төмөр замчин [27.123.212.xxx]

    Үнэн л юм бичсэн байна ш дээ. Дэлгэрсайханы хамгийн эхнэр хүртэл удирдахад ажиллаж байгаад гарсан.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?