ХЯТАД НЕФТИЙН ИМПОРТЫН ТӨЛБӨРӨӨ ЮАНИАР ХИЙНЭ

Сэтгүүлчийн үг

Хятад юаниа олон улсын тавцанд гаргах томоохон алхмыг хийхээр төлөвлөөд байна. Нефтийн юанийн фьючерс гаргасны дараа Хятад үндэсний валютаа бүх эрчим хүчний түлшний бүх импортын төлбөрт оруулахаар төлөвлөжээ. 

Хятад нефтийн  фьючерсийн төлбөрөө юань болгоод хэдхэн хоногийн дараа өөрийн юаниа нөөц валют болгох шинэ алхмаа хийлээ. 

Юанийн фьючерсийн гараа нэлээд амжилттай эхэлж, заримдаа Brent маркийн фьючерсээс давсан байлаа. Үүгээр зогсохгүй, БНХАУ нефтийн бүх импортын төлбөрөө юаниар хийх анхны алхмаа хийжээ. 

Хятад нефтийн импортоо петроюаньд шилжүүлнэ

Энэ хөтөлбөр нь оны сүүлчийн хагаст хийгдэнэ гэсэн мэдээлэл байгаа гэнэ. Одоогоор банкууд нь нефтийн үнийг хятад валютаар  гаргах даалгавар авчээ. 

Төлөвлөсний дагуу Бээжин,  Орос ба Анголоос авсан нефтийн төлбөрөө  юаниар хийж эхлэх ба  ийнхүү Хятад долларын давамгайллыг   өөрчлөх  оролдлогоо хийж эхэллээ. Дээрхи хоёр орон нь Саудын Арабын хамт Хятадад  түүхий нефть нийлүүлдэг томоохон экспортлогч гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

Хятадын нефтийн импортын төлбөрийг юаниар хийх нь долларт өгсөн томоохон цохилт болох юм. Олон жилийн турш нефтийн төлбөрийг  америкийн валютаар хийж ирсэн ба түүнийг нефть доллар гэж нэрлэж байсан билээ. 

Өмнө бичиж байснаар Бээжин өөрийн контрагентуудыг  юаньд шилжихийг шахаж байгаа гэсэн мэдээлэл байлаа. Хятадууд нефтийн импортын хэмжээгээр АНУ-ыг ардаа орхисон мэдээлэл байна. 

Хятад нефтийн импортоо петроюаньд шилжүүлнэ

Нефть нь дэлхийд хамгийн ихээр зарагддаг бүтээгдэхүүн юм. Жилийн эргэлт нь $14 их наяд болоод өнгөрсөн оны Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэхээр байгаа. Өнөөдөр даяарчлалын нефтийн наймааны үнэ бараг тэр чигтээ доллараар тооцоологдож байгаа. Зөвхөн нэг орчим хувь нь өөр валютаар төлөгддөг ажээ. Энэ нь дэлхийн эдийн засаг дахь АНУ-ын ноёрхол юм.

Хятад гараа хумхиад суусангүй, Азийн Азийн томоохон нефть олборлох Sinopec заводын худалдааны салбар Unipec Ойрхи Дорнодын нефтийг Шанхайн нефтийн фьючерсээр нийлүүлэх гэрээнд гарын үсгээ зурсан байв.

Энгийн мэт харагдах авч үүнийг хийх нь тийм ч амар биш. Нефть нийлүүлэх  олон гэрээ урт хугацаагаар янз бүрийн механизмаар хийгддэг.  Үүний зэрэгцээ, Хятадад хатуу хязгаарлалт байгааг хэлэх хэрэгтэй болов уу. Өнгөрсөн долоо хоногт Хятадын эрх баригчид энэ гэрээгээр ажиллах гадаадын хөрөнгө оруулагчдын  ашгийн татвараас эхний гурван жилд татгалзахаар төлөвлөснөө хэлсэн байв. Ямар ч тохиолдолд дэлхийн нөөцийн валютын байр суурыг  автал зай бий. Үүнд нь хөрөнгийн хөдөлгөөнд тавих Хятадын хатуу хяналт  саад болдог. 

                                                                              эх сурвалж: eagle.mn

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    trust funds loan lender [197.211.61.xxx]

    Та зээл авах талаар бодох гэж байгаа эсэх Та өөрийн бизнесээ эхлүүлэхэд яаралтай зээл авахад нэн чухал хэрэгцээтэй байна уу? Та өрөнд хүрэх нь таны хүссэн зорилгод хүрэх боломжийг олгодог бөгөөд бид хувийн зээл, бизнесийн зээл, аж ахуйн нэгжийн зээл, 2 төрлийн зээлийн хүү бүхий бүх төрлийн зээлийг олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг%% и-мэйлээр холбоо барина уу (fundsservice0@gmail.com)

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?