ХХААЯ-ЫГ П.СЭРГЭЛЭН ТОЛГОЙЛЖ БАЙХ ҮЕД ХАХУУЛЬ АВСАН ҮЙЛДЭЛ ГАРЧЭЭ

Сэтгүүлчийн үг

ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн П.Ганхуяг тендерт оролцож буй компанийн захирлаас бусдаар зуучлуулан удаа дараа хахууль авсан хэрэгт холбогджээ. Өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан Худалдан авах ажиллагааны газраас 2013 онд “Малын тэжээл үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах” тендер зарлаж, тухайн оны хоёрдугаар сарын 14-нд П.Ганхуягийг үнэлгээний хорооны гишүүнээр томилсон аж.

Энэ үедээ Ү.Дамдинсүрэн гэдэг хүнээр зуучлуулан дээрх тендерт оролцсон “Нью Фоос” ХХК-ийн захирал Ц.Лхагвасайханаас 2013 оны хавар, зун тус бүр таван сая төгрөг бэлнээр, намар нь 15 сая төгрөг дансаараа авчээ. Улмаар “Нью Фоос” гэх компанийг тендерт хууль бусаар шалгаруулсан тухай мэдээллийг ХХААХҮЯ-ныхан бидэнд өглөө.

Уг нь П.Ганхуягийг тухайн үеийн тус яамны Төрийн нарийн бичгийн даргын гарын үсэгтэй “Мал аж ахуйн чиглэлээр худалдан авсан бараа, ажил, үйлчилгээг хүлээн авах ажлын хэсэг”-т оруулаагүй юм байна. Гэтэл тендерийн тодорхойлолтод заасан ногоон тэжээл үйлдвэрлэх тоног төхөөрөмж хүлээн авалгүй, “Нью Фоос” ХХК-иас БНХАУ-д үйлдвэрлэсэн, тендерийн шаардлага хангахгүй төхөөрөмж хүлээн авах тухай акт үйлдэж, үнэлгээний хорооны гишүүдээр гарын үсэг зуруулсан гэнэ.

Уг нь тендерт оролцохдоо “Нью Фосс” ХХК-ийнхан БНСУ-аас ногоон тэжээл үйлдвэрлэх тоног төхөөрөмж нийлүүлнэ хэмээн бичиг баримт ирүүлж байсан гэдгийг тус яамныхан хэлсэн юм. Энэ хэрэгтэй холбогдуулж ХХААХҮЯ-ны хэд хэдэн мэргэжилтэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст гэрчийн мэдүүлэг өгч, П.Ганхуягт итгэж найдан гарын үсэг зурсан талаараа ярьжээ. Баттай эх сурвалжийн мэдээлснээр П.Ганхуяг нь өдгөө ч ажлаа хийсээр суугаа бөгөөд АТГ, прокурорынхон түүнийг яаж ч чадахгүй байгаа нь хачирхалтай. Бид энэ хэргийг хэрхэж буй талаар эргэн мэдээлэх болно.

                                                                                                                                                  эх сурвалж: zaluu.com

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    trust funds loan lender [197.211.61.xxx]

    Та зээл авах талаар бодох гэж байгаа эсэх Та өөрийн бизнесээ эхлүүлэхэд яаралтай зээл авахад нэн чухал хэрэгцээтэй байна уу? Та өрөнд хүрэх нь таны хүссэн зорилгод хүрэх боломжийг олгодог бөгөөд бид хувийн зээл, бизнесийн зээл, аж ахуйн нэгжийн зээл, 2 төрлийн зээлийн хүү бүхий бүх төрлийн зээлийг олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг%% и-мэйлээр холбоо барина уу (fundsservice0@gmail.com)

  • Зочин

    Дэлгэр [150.129.142.xxx]

    Авилгачдыг шалга

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?