ЗУКЕРБЕРГ ӨӨРИЙГӨӨ ХАМГИЙН ТОМ СОШИАЛ СҮЛЖЭЭГ УДИРДАХАД ТОХИРОМЖТОЙ ХҮН ГЭВ

Сэтгүүлчийн үг

Фэйсбүүк компани 87 сая хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг улс төрийн зорилгоор бусдад ашиглуулсан тухай мэдээлэл гарсны дараа тус компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

 

Сэтгүүлчид 33 настай үүсгэн байгуулагчаас өөрийг нь дэлхийн хамгийн том сошиал сүлжээг удирдахад тохиромжтой хүн мөн эсэхийг асуухад Зукерберг “Тийм. Амьдралын гол зорилго нь алдаан дээрээсээ суралцаж цааш хөгжих юм” гэж хариулсан байна.

Тэрээр компани нь алдаа гаргасныг хүлээн зөвшөөрсөн ч алдаа бол гарцаагүй тохиолдох зүйл гэдгийг удаа дараа мэдэгдэж байгаа юм.

“Үүнийг бид тойроод гарсан ч өөр нэг асуудалтай тулгарах л байсан” гэж тэрээр хэлсэн байна.

Мөн саяхан Фэйсбүүкийн томоохон хувь эзэмшигч Марк Зукербергийг компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын суудлаа өгөхийг уриалсан тухай мэдээлэл тарсан юм. Энэ талаар сэтгүүлчид асуухад тэр “ТУЗ дээр ийм яриа гараагүй. Надад лав мэдэгдсэн зүйл алга” гэж хариулжээ.

Тэрээр дөрөвдүгээр сарын 11-ний өдөр өөрийн биеэр Сенатын байнгын хорооны гишүүдэд хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан асуудлаар мэдүүлэг өгөх гэж байгаа юм.

 

                                                                                                                                                                       Эх сурвалж: Business Insider



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?