ТОКИО ХОТЫН ДАРГА ОЛОН НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР ТАМХИ ТАТАХЫГ ХОРИГЛОЛОО

Сэтгүүлчийн үг

Токио хотын удирдлага дам тамхидалтыг багасгах зорилгоор олон нийтийн үйлчилгээний газар тамхи татахыг хориглох төлөвлөгөөг танилцуулжээ. Хотын дарга Койкэ Юрико Токио хот 2020 онд паралимпын наадмыг зохион байгуулахтай холбоотойгоор эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө учруулдаг тамхины утааг багасгах зорилт тавиад байгаа мэдэгджээ.

Койкэ Юрико 2019 оны сүүлээр Токио хотод дэлхийн аварга шалгаруулах регбийн цомын тэмцээн болохоос өмнө энэ журмыг хэрэгжүүлж чадна хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Олон нийтийн газар тамхи татахгүй байх журам нь тамхи, навчин тамхи болон цахилгаан тамхинд хамаарах бөгөөд эмнэлгийн байгууллагууд болон бага, дунд сургууль дээр хэрэгжих юм байна. Түүнчлэн төрийн байгууллага, асрах газар болон биеийн тамирын заал, зочид буудал, компанийн байр болон ресторанд тамхи асаахыг хориглох юм.

Харин тусгай зориулалтын тамхи татах өрөөтэй газруудад тамхи татаж болох юм байна. Журмыг зөрчвөл 50 мянган иен буюу 460 америк доллараар торгох юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?