УИХ-ЫН ГИШҮҮН Б.САРАНЧИМЭГ: ОУПХ-НЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОХ НЬ СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ

Сэтгүүлчийн үг

УИХ-ын гишүүн Б.Саранчимэгтэй Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны ээлжит 138 дугаар хурлын талаар ярилцлаа. Тэрбээр энэ удаагийн хурлаар Ардчилал, Хүний эрхийн байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон бөгөөд байнгын хорооны гишүүнээр сонгогдсон Монголын анхны эмэгтэй парламентын гишүүн боллоо.


-Олон улсын парламентын холбооны ээлжит хурал Женев хотноо болж өндөрлөлөө. Та хуралд Монголоо төлөөлж УИХ-ын дөрвөн гишүүн оролцоод ирсний нэг нь. Хурлын талаар товч мэдээлэл өгөөч?

-Олон улсын парламентын холбоо нь дэлхийн бүх улс орнуудыг эгнээндээ нэгтгэсэн холбоо. 1889 онд Франц улсын Парис хотноо байгуулагдаж байсан бол одоо 171 орны парламентыг нэгтгэсэн том холбоо болж өргөжсөн. Энэ удаагийн парламентын холбооны хуралд 138 дахь удаагийн хурлаар 140 гаруй орны 1600 парламентын гишүүн, 69  их хурлын дарга, 210 эмэгтэй парламентын гишүүн оролцсон өргөн хурал боллоо. Олон улсын парламентын холбоо дөрвөн байнгын хороо, хороо бүр салбар нэгжтэй ажилладаг. Үүнд нь Энхтайван олон улсын аюулгүй байдал, Тогтвортой хөгжил, санхүү худалдаа, Ардчилал, хүний эрх, Нэгдсэн үндэсний асуудлаарх байнгын хороо гэсэн дөрвөн том байнгын хороотой. Энэ холбоо жилд хоёр удаа хуралдаж, дөрвөн байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталдаг. Монгол Улс 1990 онд Олон улсын парламентын холбоонд элсч, парламентын бүлгэмийн даргаар С.Зориг сонгогдсоноор энэ байгууллагад Монгол Улс бүрэн эрхтэй, өөрийн байр суурьтай оролцдог болсон. Тус холбооноос парламентын хамтын ажиллагаа, цаашид юунд анхаарч, хамтарч ажиллах вэ гэдэг дээр ярилцаж, дэмжлэг үзүүлдэг. Мөн олон улсад тулгамдаж буй ямар асуудал байна, түүнийг тогтоолын төсөлд оруулж, хэлэлцүүлдэг. Байнгын хороодын хуралдаанаас гаргасан тогтоолуудыг хэрэгжүүлэхэд парламентын орнууд хамтран ажилладаг. Мөн хүний эрхийг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулдаг. Ер нь Олон улсын парламентын холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцох нь Монгол Улсын хувьд стратегийн ач холбогдолтой.

 

- Энэ удаагийн хурлаар ямар асуудлыг анхаарлын төвд авчирч, шийдвэрлэж, ярилцав?

-Чуулганаар хоёр чухал асуудлын хүрээнд байнгын хороод хуралдаж, тогтоол гаргасан. Энх тайван, олон улсын аюулгүй байдлын байнгын хороо “Тогтвортой хөгжилд хүрэхэд энх тайвныг хөдөлгөгч хүч болгон дэмжих нь” сэдэвт тогтоолын төсөл, Тогтвортой хөгжил, санхүү, худалдааны байнгын хороо “Тогтвортой хөгжлийн зорилтууд, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний асуудлаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийнхнийг татан оролцуулах нь” сэдэвт тогтоолын төслийг тус бүрдээ хэлэлцэж баталлаа. Мөн Ассамблейн нэгдсэн чуулганаар албан ёсоор ёсчлон батлуулсан. Энх тайван, олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Байнгын хороогоор хэлэлцсэн “Энх тайвныг сахин хамгаалах замаар тогтвортой хөгжилд хүрэх нь” тогтоолын төсөлд Үндэсний болон олон улсын түвшинд зохистой арга хэмжээг нэвтрүүлэх замаар ард түмэн энх тайвны эрхийг хэрэгжүүлэхэд нь туслахад парламентын холбооны гишүүн орнуудад хандсан уриалга, тунхаглал” хэмээх заалтыг шинээр нэмж тусгах саналаа Байнгын хорооны хурал дээр Монгол Улс илэрхийлсэн нь тусгалаа олж батлагдсан.

1984 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 39 дугаар чуулганаар Монгол Улс санаачлан батлуулж байсан “Улс түмний энх тайван орших эрхийн тухай Тунхаглал”-д туссан санаачилгыг сэргээн оруулж байгаа бөгөөд энх тайвныг хангаснаар тогтвортой хөгжилд хүрэх, үүний тулд гишүүн орнуудын хууль тогтоогчид үндэсний болон олон улсын түвшинд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг уриалсан, ач холбогдолтой заалт юм. Мөн Л.Энх-Амгалан даргатай багийнхан маань нэлээд олон парламентын төлөөлөлтэй хоёр талын уулзалтуудыг хийлээ

-Та байнгын хорооны гишүүнээр нэр дэвшиж сонгогдлоо. Гишүүнээр сонгогдсоноор ямар үүрэг, хариуцлага хүлээх вэ?

-Миний хувьд Ардчилал, хүний эрхийн байнгын хороонд гишүүнээр нэр дэвшиж, сонгогдсон. Сонгогдсоны давуу тал нь Монголд тулгамдаж байгаа асуудлыг хамтран ярилцаж, шийдэх боломж бүрдэж байгаа юм. Түүнээс гадна Б.Саранчимэг гишүүнээр томилогдохдоо бус Монгол улсаа, эмэгтэйчүүд төлөөлж оролцож байгаа гэж ойлгох хэрэгтэй. Эмэгтэйчүүд маань олон улсад түүчээлээд явах боломж нээгдэж байна гэж харж байна. Өнөөдрийн түвшинд Монголын залуу, улстөрч эмэгтэйчүүдийн өмнө олон том үүд хаалга нээгдэж байгаа юм. Олон улсын парламентын гишүүнээр УИХ-ын гишүүн Л.Болд 1998-2000 онд Удирдах зөвлөлд сонгогдож байсан бол УИХ-ын дарга М.Энхболд 2002-2003 онд Гүйцэтгэх хорооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдож байсан.

-С.Зориг агсны хэргийн талаар өмнө нь ОУПХ-оос тодорхой дүгнэлт саналууд гаргадаг байсан. Энэ удаад С.Зоригийн хэрэг шийдэгдсэн учраас ямар дүгнэлт, зөвлөмж гаргасан бэ?

-УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд болон миний бие энэ удаагийн хуралд оролцсон. Бидний зүгээс С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг хэлэлцэх ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны хуралд оролцсон. ОУПХ 2000 оноос хойш энэ асуудлаар нийт 50 гаруй тогтоол, шийдвэр гаргаж, уг хэрэгт холбоотойгоор дэмжлэг үзүүлэхийг ХБНГУ, Япон, ИБУИНВУ-ын парламентаас хүсч байсны дагуу ХБНГУ мөрдөн шалгах ажиллагаанд техникийн туслалцаа үзүүлэн, эд мөрийн баримтуудыг шинжлэх ажилд тусалж байсан. Бидний зүгээс ОУПХ-ны асуултад өөрсдийн хэмжээнд хариулт өгсөн. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэсэн тодорхой заасан тул УИХ уг хэргийг шүүн тасалсан байдалд болон хэргийн талаар гаргасан шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүйг тайлбарласан. Гэхдээ Монгол УИХ хэргийг мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагааны талаар болон яллагдагчдын хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаар ирүүлсэн ОУПХ-ны албан тоот, зөвлөмжийн дагуу холбогдох байгууллагуудаас тухай бүрд нь лавлагаа авч тодруулан, зохих мэдээллийг өгч байсан гэдгээ тодорхой тайлбарласан. Цаашид Монгол Улсын парламентын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлснийг талархалтай хүлээж авсан.

                                                                                                                                              Эх сурвалж: news.mn

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    trust funds loan lender [197.211.61.xxx]

    Та зээл авах талаар бодох гэж байгаа эсэх Та өөрийн бизнесээ эхлүүлэхэд яаралтай зээл авахад нэн чухал хэрэгцээтэй байна уу? Та өрөнд хүрэх нь таны хүссэн зорилгод хүрэх боломжийг олгодог бөгөөд бид хувийн зээл, бизнесийн зээл, аж ахуйн нэгжийн зээл, 2 төрлийн зээлийн хүү бүхий бүх төрлийн зээлийг олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг%% и-мэйлээр холбоо барина уу (fundsservice0@gmail.com)

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?