СЭЛЭНГЭ АЙМАГТ ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ДЭГДЭЛТ ИХ БАЙНА

Сэтгүүлчийн үг

Хаврын урин дулаан улирал ирж буйтай холбогдуулан агаар дуслын замаар халдварладаг томуу томуу төст өвчний дэгдэлт Сэлэнгэ аймгийн хэмжээнд нэлээд ихсэх хандлагатай байна.
Үүнтэй холбогдуулан аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Эрдэнэчимэгээс дараах тодруулга мэдээллийг авлаа.


-Сүүлийн өдрүүдэд Сэлэнгэ аймагт хүүхдийн томуу томуу төст өвчний дэгдэлт ихсэж, аймгийн хүүхдийн тасаг ачааллаа даахгүй ажиллаж байна гэсэн мэдээлэл байна. Энэ тал дээр нэгдсэн эмнэлгийн удирдлагын зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ?
-Сэлэнгэ аймгийн хэмжээнд томуу томуу төст өвчин ихсэх хандлагатай байна. Баруун аймаг, төв, Улаанбаатар хотод ч мөн адил ихсэж байгаа. Энэ бол улирлын чанартай гардаг учраас эцэг эхчүүд хүүхэддээ тавих анхаарлаа сайжруулж, олон нийтийн газраар явуулахгүй байх хэрэгтэй байна. Мөн сургуулийн амралт эхэлсэн байгаа учраас аль болох хүүхдүүдийг гадагш гаргахгүй, гэрт нь дулаан, хоол ундыг нь тохируулан өгч байлгах чиглэлээр анхаарч ажиллах хэрэгтэй байгааг хэлмээр байна. Энэ өвчнөөр 0-1 настай хүүхдүүд хүндэрч орж ирэх нь их байна. Өнөөдрийн байдлаар гурван хүүхэд маш хүнд сэхээний тасагт эмчлүүлж байгаа. Ажлын бус цагаар эмчид хандсан хүүхдүүдийн тоо эрс нэмэгдэж, зөвхөн өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд л 60 хүрсэн. Иймээс бид өчигдөр буюу энэ сарын 2-ны өдрөөс эхлэн ажлын дараа 17.30 цагаас оройн 22.00 цаг хүртэл хүүхдийн эмчийг нэмэлтээр ажиллуулж эхлээд байна. Энэ томуу томуу төст өвчин хоёр гурав хоногт халуураад шууд хатгаа болон хүндэрч орж ирж байгаа. Иймээс эцэг эхчүүд энэ өвчнөөс хүүхдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх тал дээр онцгой анхаарч, гадуур гаргахгүй, ханиад хүргэхгүй байх хэрэгтэй. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?