АРЬС ХУУРАЙШААД БАЙНА, ЯАХ ВЭ?

Сэтгүүлчийн үг

Хавар болоод ч тэрүү арьс хуурайшилтын талаар маш их асуултууд бидэнд ирж байгаатай холбогдуулаад энэ талаар дэлгэрэнгүй бичье гэж бодлоо. Агаарын температур багасахад агаарын чийгшил бас дагаад багасдаг. Үүний улмаас өвлийн улиралд арьс хуурайших нь ихэсдэг. Гэртээ болон оффисдоо агаар чийгшүүлэгчтэй болж алдагдсан чийгшилийг нөхөх хэрэгтэй. Өрөөний чийгшилийн хэмжээг аль болох тогтмол 45%-55%-д бариарай.

Хэрэв та хуурайшилт үүсгэдэг доорх зүйлсүүдийг өдөр тутамдаа хийдэг бол ямар үр дүнтэйг нь анхааралтай уншаарай.

1.Халуун шүршүүрт орох Уур савссан халуун шүршүүрт орох хэдийгээр сайхан ч ингэх нь арьсний өөрийнх нь натурал тосыг арилган улмаар арьсийг хуурайшуулдаг. Халуун усанд удах тусам үр дүн нь улам л муудна. Шүршүүрт ороод дуртай дуугаа дуулаад дуусах тэр богинохон хугацаанд таны арьс маш их чийгшилийг алддаг. Мөн халуун усанд орох нь арьсанд бага хэмжээний түлэгдэлт өгч үүний улмаас судаснууд биеэ сэрүүцүүлэхийн тулд тэлдэг. Хэрэв уснаас гарч ирээд таны бие болон нүүр улайсан байвал судас тэлэгдэлт өгөөд судас тэлсэн байна гэсэн үг. Яахав 20-н настайд бол улайлт нь 20 минутын дотор арилаад та нэг их юм бодохгүй л байх. Гэхдээ 30 хүрсний дараа энэ улайлт 2 цаг гаруй болж байж арилдаг болно. Тэгээд 40 хүрэхээр таны арьс уяан хатан байдлаа алдаж буцаад агшиж хэвэндээ орохоо болино. Арьсаа сайхан байлгахыг хүсч байгаа бол аль болох үлбэгэр бүлээн усанд орж заншаарай.

  1. Ямар ч хамаагүй савангаар угаах. Хүчтэй бодисоор хийгдсэн савангууд арьсны өөрийн тослогыг устгадаг улмаар илүү их хуурайшуулдаг. Арьсны өөрийн натурал тос нь маш чухал үүрэгтэй. Тиймээс аль болох зөөлөн натурал үнэргүй хуурай арьсанд зориулсан савангаар бие угаах хэрэгтэй.
  1. Уснаас гараад арьсаа чийгтэй байхад нь заавал чийгшүүлэгч тос түрхэх. Ихэнх нүүр болон биеийн тоснууд арьсанд байгаа чийгшилийг хадгалан тослог давхрага үүсгэх маягаар үйлчилдэг. Хатсаных дараа түрхвэл тосныхоо 70% ийг хэрэглэхгүй хаясантай ижилхэн шүү. Нүүрний арьсанд биеийн арьсийг бодвол арай өөр бүтэцтэй арьсний нүх сүвийг бөглөдөггүй тос түрхэх хэрэгтэй, нарны хамгаалалттай байвал бүр сайн. Би сүүлийн 5 жил Cetaphil-ийн үнэргүй, hypoallergenic буюу алерги өгөх бодисгүй, ямар ч үнэргүй биеийн тосыг түрхэж байгаа. Маш сайн чийгшүүлдэг. Хурц үнэртэй биеийн тос хэрэглэхээр үнэртэй усны маань үнэртэй холилдоод онцгүй байдаг учираас аль болох үнэргүй тос хэрэглэхийг эрмэлздэг. Гоё үнэртэй тос хэрэглэмээр болсон үедээ алган дээрээ энэ тосноос баг зэргийг аваад үнэртэй уснаасаа ганц хоёр цацаад биендээ түрхчихдэг.
  1. Хэт ширүүн угаах. Сайн үрж угаавал арьс илүү цэвэрлэгдэнэ гэсэн буруу ойлголт байдаг. Гэтэл үрэлт нь арьсийг улам их хуурайшуулдаг. Тиймээс ширүүн бие угаагчаа зөөлөн алчуураар солиорой.
  1. Хөгшрөлт. Нас ахих тусам бидний гормоны хэмжээнд өөрчлөлт орж арьс өөрт хэрэгтэй нөхөн төлжих бодисуудаа ялгаруулж чадахаа больдог гэж ойлгож болно. Хэдийгээр цагийг ухрааж болохгүй ч хөгширөх үйл явцыг удаашруулж болдог. Тиймээс хуурай арьстай хүмүүс маш сайн тослогтой чийгшүүлэгч тосыг нүүр болон биендээ түрхэх хэрэгтэй. Найрлагандаа ретинол юмуу alpha-hydroxy acids буюу AHA гэсэн орцтой бүтээгдхүүн хэрэглээрэй.
  1. Харшилаас болж арьс мэдрэмтгий болж хуурайшиж загтнадаг. Хувцасны материал, угаагч бодис, тос гээд л юунаас ч харшил өгч болдог. Ийм тохиолдолд юунаас харшил өгч бгааг олж тогтоогоод түүнээс зайлсхийх хэрэгтэй.
  1. Хамгийн эцсийнх бөгөөд хамгийн чухал нь ус сайн уух юм. Шингэн хангалттай уухгүй бол бидний бие нэг үгээр хэлвэл “хатаж” эхлэдэг ба энэ нь арьс хуурайшихад их нөлөөлдөг шүү


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?