ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ

Сэтгүүлчийн үг

ХОНЬ

Зүрх сэтгэлд, оюун бодолд тань дүрэлзэж буй гал мэт онцгой мэдрэмж төрнө. Та маш хүчирхэг байж, өнгөрсөн зовлон шаналлыг өнгөрсөнд нь үлдээхийг хүснэ. Өөдрөг, тэмүүлэлтэй байж, зорилгодоо хүрэхийн төлөө зоригтой тэмц. Ажил хэрэг бүтэмжтэй, хувийн харилцаа жаргалтай сайхан байх болно. Амьдралд чинь гэрэл гэгээ нэмэх онцгой нэгэнтэй учирч мэднэ.

ҮХЭР

Зарим нэг таагүй харилцаанд цэг тавих цаг нь болсныг та ухаарах болно. Таны эрх ашгийн төлөө, таны хүсэл зориг төлөө үйлчилдэггүй бас бус ажлаа ч дундаас нь орхиход гэмгүй. Ер нь айсуй долоо хоногт та олон зүйлийг эцэслэж, төгсгөх болно. Өөрөө өөрийгөө хайрлаж, үнэлж, амьдралынхаа шинэ үеийг эхлэхдээ бэлд. Аз жаргал, баяр баясгалан таныг чиглээд ирж яваа гэдэгт итгээрэй. Пүрэв гаригт гайхалтай мэдээ дуулна.

ИХЭР

Ажил үүргээ түр ч болов хойш тавьж, умартаад амьдралын сайхныг мэдэр. Хангалттай зүтгэлээ, одоо танд амралт хэрэгтэй. Найзуудтайгаа уулзаж, олон нийтийн арга хэмжээнээс бүү татгалз. Амралтын өдрүүдээр эртний танилтайгаа таарах бололтой. Гэнэтийн энэ учрал танд баяр баясгалан авчрах болно. Санхүүгийн асуудалд болгоомжтой байж, томоохон хөрөнгө оруулалтаас татгалз.

МЭЛХИЙ

Эр зориг шаардсан ажилд та бэлэн болжээ. Ажил төрлөө солих гэж талаар эртнээс бодож байсан бол одоо л хөдөлдөг цаг. Гэхдээ шинэ бүхэн үргэлж сайхан байдаггүйг санаарай. Өөрчлөлтөд бэлэн байж, шинэ сорил тулгарахад уян хатан хандахыг хичээгээрэй. Эрүүл мэнддээ анхаарч, ажил, амралтаа зохицуул. Гэрээ хэлцэл байгуулахад лхагва гаригт тохиромжтой.

АРСЛАН

Шинэ орчин, шинэ хүмүүс, шинэ сана. Ирэх долоо хоногийг ингэж л дүгнэж болно. Зөн совин тань таныг зөв зүгт чиглүүлнэ. Тиймээс “дотоод хүн”-дээ итгээрэй. Пүрэв гаригт сэтгэл санаа гэгэлзсэн, тогтворгүй өдөр байх бололтой. Чухал арга хэмжээ төлөвлөж байсан бол хойшлуулахад гэмгүй. Амралтын өдрүүдийг гэр бүлдээ зориулаарай.

ОХИН

Үнэнд тэмүүлсэн, амар амгаланг эрэлхийлсэн, өөртэйгээ зөрчилдсөн долоо хоног айсуй. Гэхдээ ажил хэргийн хувьд бүтэмжтэй, магадгүй тушаал дэвших, эсвэл цалин орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Шийдвэр гаргах мөчид өөртөө эргэлзэж байвал найз нөхдөөсөө дэмжлэг хүс. Танд нэрмээс болдоггүй ч, нэмэр болж бас чаддаггүй шаардлагагүй нэгнээс зайгаа барь. Санхүүгийн хувьд таатай долоо хоног байх болно.

ЖИНЛҮҮР

Хайр дурлалын долоо хоног айсуй. Эсрэг хүйстний хүмүүс танд соронз мэт татагдах болно. Ганц бие жинлүүрийнхэн онцгой нэгэнтэй учирч мэднэ. Өнгөрсөн алдаанаасаа суралцаж, өөрийгөө уучил. Амьдрал таны өмнө шинэ хаалгаа дэлгэх болно. Ажил хэрэг, амь амьдрал, мөнгө санхүү гээд бүхий л тал дээр олон сайхан боломж завшаан олдоно. Шүүрч аваад, алдахгүйг хичээгээрэй.

ХИЛЭНЦ

Эрүүл мэнд, өөрийгөө хөгжүүлэхэд цаг заваа зориул. Таныг чиглэн ирэх таатай боломжуудыг тосож авахын тулд та хамгийн шилдэг нь байх ёстой. Тиймээс хийж буй зүйлдээ сэтгэлээсээ ханд. Сохор азанд найдах хэрэггүй. Үүрэг хариуцлага хүлээж, ухамсартай бай. Санхүүгийн эрсдэлд орж болзошгүй учир зардлаа төлөвлө.

НУМ

Амьдрал тань олны анхаарал дунд өрнөх бололтой. Таны хийсэн үйлдэл, гаргасан шийдвэрийн талаар гэр бүл, найз нөхөд, хамт олон чинь шүүн хэлэлцэж, муухнаар хэлбэл хэрэгт дурлах болно. Хүссэн, хүсээгүй та тэднээс магтаал, шүүмжлэл хүртэх болно. Гэхдээ эцсийн дүндээ энэ таны л амьдрал учраас бусдад таалагдах гэж хичээх хэрэггүй. Ажил төрөл бүтэмжтэй, амьдрал ахуй тохитой байх болно.

МАТАР

Гэр бүлсэг долоо хоног айсуй. Хараахан хамтын амьдралаа зохиож амжаагүй матрынхан чухал шийдвэр гаргахаас тээнэгэлзэх хэрэггүй. Ажил хэрэг нэгийн хэвийн үргэлжилнэ. Чухал гэрээ, хэлэлцээ хийхээс татгалзсан нь зүйтэй болов уу. Орлого, зарлагаа тооцож, санхүүгийн төлөвлөгөөтэй бай. Гэнэтийн эрсдэл хүлээж болзошгүй.

ХУМХ

Амьдралын аль ч талбарт харилцан ойлголцол ямар чухал болохыг та ойлгох болно. Та зөвхөн яригч биш, бас сонсогч байж чаддаг байх хэрэгтэй. Эс бөгөөс ихээхэн ашиг шим хүртэх гэрээ хэлцэл, амьдралын түшиг тулгуур болсон найз нөхдөө ч алдаж мэднэ. Таныг хайрладаг хүмүүстээ таагүй хандлага гаргахаас зайлсхий. Сэтгэл санаа тавгүй өдрүүд үргэлжилнэ. Энэ нь санхүүгийн асуудалтай холбоотой байж мэднэ. Амралтын өдрүүдээр байдал сэргэнэ.

ЗАГАС

Хувийн, хайр дурлалын, эсвэл санхүүгийн асуудал гээд та юу ч хүсч, юу ч зорьж байж болно. Энэ долоо хоногт та хүссэндээ заавал хүрэх болно. Цаашдын амьдралд үр өгөөж, ашиг шимээ хүртэх чухал ажлын ард гарна. Баяраа тэмдэглэхдээ бэлдээрэй.

 
 
 
 
 
 
 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?