МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР УИХ-ЫН ГИШҮҮН, ДАРХАН АВАРГА Б.БАТ-ЭРДЭНЭ СОНГОГДЛОО

Сэтгүүлчийн үг

 

Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит наймдугаар “Их эе” Монгол Бөхийн өргөөнд өнөөдөр хуралдлаа. Хуралд 200 төлөөлөгч оролцсон байна. Бөхийн холбоог тэргүүлж байсан Р.Нямдорж, дэд тэргүүн С.Данзан нар улирч ажиллахгүй гэдгээ мэдэгдэв.

Монголын Үндэсний бөхийн холбоо "Их эе" жилийн өмнө буюу 2017 оны тавдугаар сарын 28-нд хуралдаж Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр “Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбатыг сонгосон. Гэвч Монголын үндэсний бөхийн холбооны одоогийн удирдлагууд энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй учир дахин хуралдаж байгаа юм. Жилийн өмнө хуралдсан “Их эе”-ээс гарсан шийдвэрийг гурван шатны шүүхээр хүчин төгөлдөр гэж үзсэн байдаг.

Өнөөдрийн  "Их эе"-ээр  цэцдийн зөвлөл, санхүүгийн хяналтын алба, тэргүүнийг сонгох сонгууль явагдаж Монголын Үндэсний бөхийн холбоо ТББ-ын тэргүүнээр 2018 оны 3 дугаар сарын 25-ны 12.30 цагт 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ сонгогдлоо.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [103.26.193.xxx]

    Бөөн хэрүүл үргэлжилнэ дээ. Бөхийн өргөөний орлогыг Нямдорж, Данзан 2 28 жил идлээ

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?