ХОРИХ 441 ДҮГЭЭР АНГИЙН ХҮМҮҮЖИГЧИД 220 САЯ ТӨГРӨГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ), БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг (TИKA)-ийн буцалтгүй тусламжаар 441 дүгээр хорих ангид “Төмрийн цех” байгуулжээ.

Тус цехийн албан ёсны нээлтийн ажиллагаа өчигдөр буюу энэ сарын 20-нд болсон байна. Нээлтийн ёслолд БНТУ-ын Шадар сайд Хакан Чавишоулу, тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал, ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Өнгөрсөн оны долдугаар сард Турк Улсын Анкара хотын Абиданпаша техникийн их сургуулийн багш нар 441 дүгээр хорих ангид ажиллаж, хүмүүжигч нар “Гагнуурчин, токарьчин, төмөр хийц эдлэлийн суурь мэдлэг олгох” анхан шатны сургалт зохион байгуулсан байна. Улмаар ТИКА олон улсын буцалтгүй тусламжаар “Төмрийн цех” байгуулсан бөгөөд  хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, салбар нэгжүүдэд төмөр хаалга, давхар ор, спорт заалны сандал, хуяглан хүргэлтийн автомашинуудын хамгаалалтын тоноглол  зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд нийт  220 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 126 хоригдлыг ажлын байраар ханган 14.8 сая төгрөгийн цалин хөлс олгосон гэдгийг ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр онцлов.

Мөн үеэр БНТУ-ын Шадар сайд Хакан Чавишоулу, “Энэхүү хамтын ажиллагаа цаашид урт удаан хугацаанд үргэлжилж, бид бүхний эхлүүлсэн ажил танай байгууллагад болон нийгэмд ач тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    trust funds loan lender [197.211.61.xxx]

    Та зээл авах талаар бодох гэж байгаа эсэх Та өөрийн бизнесээ эхлүүлэхэд яаралтай зээл авахад нэн чухал хэрэгцээтэй байна уу? Та өрөнд хүрэх нь таны хүссэн зорилгод хүрэх боломжийг олгодог бөгөөд бид хувийн зээл, бизнесийн зээл, аж ахуйн нэгжийн зээл, 2 төрлийн зээлийн хүү бүхий бүх төрлийн зээлийг олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг%% и-мэйлээр холбоо барина уу (fundsservice0@gmail.com)

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?