ДОПИНГ ИЛЭРСЭН БӨХЧҮҮДИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ 2 ЖИЛЭЭР ХАСЛАА

Сэтгүүлчийн үг

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурал өнөөдөр хуралдаж, допинг илэрсэн дөрвөн бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасаг шийтгэл оногдуулахаар шийдвэрлэлээ.
Тус хуралдаанаар Допингийн эсрэг дүрэм журам зөрчсөн бөхчүүдэд хариуцлага тооцох тухай, МҮБХ-ны ээлжит 8-р Их Эеийн бэлтгэл ажлын тухай гэсэн хоёр асуудал хэлэлцжээ. Допингийн эсрэг үндэсний төв 2017 оны 12-р сард болсон барилдааны үеэр нэр бүхий 31 бөхөөс допингийн шинжилгээ авч, БНСУ дахь итгэмжлэгдсэн лаборторид шинжлүүлсэн. Уг шинжилгээгээр хориотой төрлийн бодис илэрсэн улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарт “Үндэсний бөхийн барилдааны болон барилдааны бусад үед допингийн шинжилгээ хийлгэх, допингийн эсрэг дүрэм зөрчсөн бөхөд хариуцлага тооцох журам”-ын 4.1-д заасны дагуу Улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийтгэл оногдуулав.

Мөн энэ сарын 24-нд Улаанбаатар хотноо хуралдах МҮБХ-ны ээлжит 8-р ИХ ЭЕ-ийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, хурлын бэлтгэл бүрэн хангагдсан байна гэж үзжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?