"МОРИН ХУУРЫН ОЛОН УЛСЫН VI НААДАМ" ДОЛДУГААР САРД БОЛНО

Сэтгүүлчийн үг

Дэлхийн морин хуурын холбооноос зохион байгуулдаг "Морин хуурын олон улсын VI наадам" ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо болно.
 
Уралдаан морин хуур сонирхогчдын дунд  хоёр үе шаттай зохиогдох ба эхний шатны уралдаан 7 дугаар сарын нэгэнд Улсын филармонийн концертийн их танхимд болох юм. Энэ шатанд оролцогчид "Дервен цагийн эргэлт", "Уйлганч шарын явдал" уртын дууг Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Жамъяан болон Урлагийн гавьяат зүтгэлтэн н.Довчин агсны хуурдсанаар тус тус тоглоно. Хоёрдугаар шатанд Ардын жүжигчин Ц.Батчулууны хуурдсан монгол ардын бэсрэг уртын дуу "Мандал Жуужаа", Соёлын тэргүүний ажилтан М.Ганболдын тоглосон баруун монгол татлага "Балчин хээр"-ийг хуурдана.

Дээрх бүтээлүүдийн эх бичлэгийг радиогийн фонт болон уг наадмын албан ёсны цахим хуудаснаас авах боломжтой. Уралдаанд орох оролцогчдыг тавдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 25-н хүртэл "Эгшиглэн" хегжмийн зэмсгийн дэлгүүрт бүртгэх бол  орон нутгийн оролцогчид j.uugankhuur@gmail.com хаягаар бүртгүүлэх юм.

Тэргүүн байрын эзнийг нэг сая төгрөгөөр байлж дурсгалын цом, өргөмжлөл дагалдуулна. Дэд байрыг 800 мянга, гутгаар байрыг 500 төгрөгөөр мялааж, тусгай байрт хоёр хүнийг шалгаруулан ивээн тэтгэгчийн шагналаар шагнах аж. Мен шагналтнуудыг долдугаар сарын 5-нд болох наадмын хамтарсан тоглолтод оролцуулах юм байна.

Дэлхийн морин хуурын холбоо 2008 онд байгуулагдаж эл уралдаанд өнгөрсөн жилүүдэд ОХУ, БНХАУ, Япон, АНУ, БНСУ, Герман, Франц зэрэг улсын 600 гаруй морин хуур суралцагч, багш, судлаач, хамтлаг чуулгууд оролцжээ. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?