УБТЗ ХНН ДАХЬ ЛУЙВРУУД /I бүлгийн I хэсэг/

Сэтгүүлчийн үг

Зам засварын машин буюу залилангийн түүх

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа нь ОХУ-д үйлдвэрлэсэн ВПРС-03.2 гэгч машиныг Шотландад бүртгэлтэй LORDWEST TRADE L.P гэдэг компаниас худалдаж ч 1,77 сая америк долларыг Латви улсын ABLV банкаар дамжуулсан түүх хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нилээдгүй шуугиж байсан.

 

Энэхүү асуудлыг нягт судлаж үзэхэд хэд хэдэн сонирхолтой дүгнэлт гарч байна.

1.     Яагаад Шотланд компаниас худалдан авах болов?

Шотланд улс нь Их Британиийн нэгэн хэсэг боловч өөрийн гэсэн хууль, татварын тогтолцоотой бүс нутаг юм. Тэнд LP-Limited partnership гэдэг аж ахуйн нэгж байгуулаад бизнес хийхэд жилийн санхүүгийн тайлан өгөх шаардлагагүй, компаний жинхэнэ эзний нэрийг ил болгохгүй зэрэг боломжуудыг олгодогоороо алдартай. Шотландын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахгүй байж болдог, Шотландад оршин суугч байх шаардлагагүй,  татвараас зайлсхийх, нэрээ нууцлах сонирхолтой хүмүүсийн хувьд бол “диваажин” юм.

Шотландад ойролцоогоор 500 доллар төлөөд компани бүртгүүлж болно.

Энэ нь бидний нэрлэж сураад байгаа “офшор” гэгч  бол яах аргагүй мөнөөс мөн.

Тэгэхээр Шотландад бүртгэлтэй компаниар дамжуулан наймаа хийнэ гэдэг чинь наад зах нь жинхэнэ нэрээ нууж далдалсан, татвараас зайлсхийсэн бүлэг хүмүүс байж таарна даа.

2.     Яагаад Латвийн банк гэж?

Орос-монголын хамтарсан УБТЗ-д зам засварын машин зарсан хүн нь яамар нэгэн байдлаар Латви улстай холбоотой хүн болж таарна. Учир нь гэвэл хэн ч гэсэн 1,77 сая долларыг  өөр хүний дансаар оруулж, гаргахгүй нь мэдээж хэрэг. Тэр мөнгийг нь аваад алга болвол яах вэ?

Бас ачаа илгээгч нь Латви улсын “Апекс сервисс” гэдэг компани гэрээнд нь тусгагдсан байсан. Тэгэхээр УБТЗ-д нийлүүлэгдсэн хүн нь яах аргагүй Латви улстай холбоотой хүн байж таарна.

Зам засварын машины өмнө нь зарлаж байхад саналаа ирүүлж байсан Латви улсын “Катисс” гэдэг компани, түүний захирал Тиссен Виктор гэдэг хүнийг олж авлаа.

 

Энэ хүн нь бол “Катисс” гэдэг Латви компаний захирлын албан тушаалаас гадна Оросын “Межгосударственный концерн Трансмаш” буюу монголоор “Улс хоорондын Трансмаш концерн” гэгч том нэртэй боловч зөвхөн төмөр замын тоног төхөөрөмж худалддаг компаний захирал  юм байна.

Ийнхүү яагаад тус зам засварын машиныг Латви улсын банкаар дамжуулж авсан нь ойлгомжтой болж байгаа юм.

Төмөр замтай холбоотой хүмүүсээс сураглахад энэ Тиссен гэгчийг олон хүн таньдаг юм байна.

УБТЗ-тай олон жил наймаа хийсэн хүн ажээ.

Ямар ч байсан энэ Тиссен гэгч нь бол Д.Жигжиднямаа даргатай танил байж магадгүй хүн гэдгийг тогтоолоо.

1.     Луйврын схем.

УБТЗ-тай олон жил хамтран ажиллаж байсан Тиссен гэгч нь ВПРС-03.2 гэдэг зам засварын машиныг худалдах гэж 2 удаа тендерт оролцсон. Гэвч энэ нь бүтсэнгүй. Д.Жигжиднямаа даргын хэлж байгаагаар бол тендер нь цуцлагдсан учраас болж.

Эхний 2 тендер нь Г.Сэрээнэндорж, Л.Пүрэвбаатар нарын үед болсон. Гэхдээ ямар нэгэн шалтгаанаар наймаа бүтээгүй.

Тэгэхээр Тиссен Шотланд улсад бүртгэлтэй компаниар энэ наймааг хийсэн болж байна.

2.     Худалч дарга.

Саяхан Д.Жигжиднямаа сэтгүүлч У.Оргилмаад ярилцлага өгсөн. https://www.news.mn/mobile/273063

Д.Жигжиднямаа дарга хэд хэдэн зйүл дээр худлаа ярьж байна.

а. Өөрийн худалдаж авсан ВПРС-03.2 машинаа хамгийн сүүлийн үеийн загвар, тийм ч учраас үнэтэй байгаа гэж тайлбарласан. Бүүр энэ загвараа IPhone-Х-тай зүйрлээд, хямд үнэтэй машиныг хуучин загвар, IPhone6 гэж хэлсэн байдаг.

Үгүй дээ, Жигжиднямаа дарга аа.

Таны авсан загвар чинь харин IPhone6. Яагаад гэвэл зам засварын машины хамгийн сүүлчийн загвар нь бол ВПРС-05 гэж байдаг юм байна. Энэ нь бол сүүлийн загвар гэхдээ 2010 оноос үйлдвэрлэж эхэлсэн.

 

Түүний өмнө нь гарсан загвар нь ВПРС-03.3 гэж байна.

Тэгэхээр Та IPhone6  ч авч чадаагүй, Та бол IPhone5- ийг худалдаж авсан байна.

 

б.  Мөн энэхүү ярилцлагадаа Д.Жигжиднямаа дарга тус машины үйлдвэрийг дампуурсан гэж хэлсэн. Бодвол, яагаад шотландын компаниас худалдан авах болсноо тайлбарласан биз.

Энэ бол бас худал мэдээлэл.

Киров хотын “Тавдугаар сарын нэгэн” үйлдвэр нь санхүүгийн хүндрэлд орж байсан, татварын өрөнд орж байсан  нь үнэн. Гэхдээ 2017 оны 10-р сард дампуурлаа зарлаад, шинэ хувьцаа эзэмшигчтэй болж өнөөдөр цэцэглэж байгаа тухай мэдээлэл интернетээр дүүрэн байна.

УБТЗ нь гэрээгээ 2017 оны 2-р сард байгуулсан.

Энэ үйлдвэр нь үйл ажиллагаагаа нэг ч өдөр зогсоогоогүй.

в. Д.Жигжиднямаа дарга бидэнд цоо шинэ зам засварын машин худалдаж авсан гэж ойлгуулж байна. Гэхдээ баталгаатай эх сурвалжаас авсан мэдээллээр бол 2014 онд үйлдвэрлэгдсэн машин байгаа.  3-4 жил гадаа зогсож байгаад манайд өндөр үнээр ирсэн.

Бичил дүгнэлт.

Хүн яах гэж худлаа ярьдаг вэ?

Ямар нэгэн зүйлийг нуух гэж. Эсвэл төрөлхийн худалч, хэлж ярьж байгаагаа ухамсарладаггүй хүн байж болно.

Өнөөдөр Монгол УлсыГ аалзны тороор бүрхсэн авлига гэдэг юмтай тэмцдэг  байгууллага байдаг. Өнөөдөр энэ хялбархан санагдах хэргийн учрыг олж чадахгүй яваад байгаа учир хэдэн зөвлөмж өгье.

АТГ-д өгөх зөвлөмжүүд.

1.      Виктор Тиссен гэг ч хүн өмнө нь УБТЗ-тай ямар бараа нийлүүлж байсныг тодруулах.

2.      Виктор Тиссен хэзээ Монголд ирж байсныг олж мэдэх.

3.      Тус машины үйлдвэрлэгч ямар үнээр зарж байсныг асуух.

4.      Д.Жигжиднямаа, Тиссен нар хамсаатан байж болзошгүйг лавлах.

Одоо хамгийн чухал зөвлөмж.

Мөнгөний мөрийг барьж ав. Энэ их мөнгийг хаанаас ч бэлнээр гаргуулж, цүнхэнд хийгээд явахгүй. Кинонд гардаг хар тамхины наймаа биш. Хэн ч энэ их мөнгийг өөр хүнд итгэхгүй.

Д.Жигжиднямаагийн ах,дүү нарын гадаадад байгаа дансуудыг ол. Тэр дансны гүйлгээнүүдийг шалга. Тэгэхэд нэг юм олж мэднэ. 

Гэхдээ энэ бол энэхүү худалдан авалттай холбоотой хачирхалтай зүйлүүдийн зөвхөн эхлэл билээ.

 

Үргэлжлэл бий...

 

 

 

 

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [27.123.214.xxx]

    Томор замд байгаа ганц л луйварчин гэвэл зохино ?? Иимэрхуу хииж ажилыг хииж чадах хун тун цоон бараг байхгуй л дээ? Очирхуу бас тэнэг хун биш дээ Халтар ч томор зам замчдын эсрэг явж хулгай хиих хун биш ээ ? Томор замчид сайн ч муу ажлаараа бахархана шуу?

  • Зочин

    Зочин [27.123.214.xxx]

    Даан ч Жигжиднямаагиин идэх монго , Сэрээнэндоржиин орииг толснииг нь нь монголд байх бух хучнии байгуулага тогтоосон шуу? Хамгиин харамсалтай нь нь шилэн Цогоо унэнд гуйцэгдэж эхлэв бололтой

  • Зочин

    Төмөр замчин [43.242.241.xxx]

    Очирхүү, Сэрээнэндорж, Пүрэвбаатар наоыг наад гахайтай чинь хамт шалгах ёстой

  • Зочин

    Зочин [64.119.18.xxx]

    Энэ нээрээ хийх юмаа олж ядсынмаа. Дандаа юм хийж байгаадаа атаархаж амьдарцгаах гэж. Халтар дарга нээрээ байж ядаад атаархаад гэж ........

  • Зочин

    Зочин [66.181.186.xxx]

    УБТЗ шуналтнуудын савыг дүүргэдэг газар боллоо. Пүрэвбаатар нь ч гэсэн ялгаагүй 1,5 тэрбумын байр луйвардсан. Шилэн Цогоо авна гэсэн байхгүй. Кармагаа нэгтгээд алга боллоо. Сайн шалга

  • Зочин

    Зочин [112.72.8.xxx]

    Ээ чааваас МАН-д итгэж найдсандаа харамсаад барахгүй юм. АН хамаагүй дээр ядаж ажил хийгээд иддэг байж.

  • Зочин

    Иргэн [66.181.176.xxx]

    Ойлгомжтой. АТГ- нь юу ч хийхийг хүсэхгүй байгаа.

  • Зочин

    Нямдорж [59.153.115.xxx]

    МАН - ЫН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛ ШАНГИЙН ДЭД САЙДЫН ОРОН ТООГ СЭРГЭЭЖ СӨРӨГ ХҮЧИН БАЙХДАА СООШЛ СҮЛЖЭЭ ҮҮСГЭН ЭЛДЭВ ҮНЭН ХУДАЛ ЦУУ СИСТЕМТЭЙГЭЭР ТАРААХ АЖЛЫГ ГАРДАН ЗОХИОН БАЙГУУЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ТОМИЛСОН! Б.ЦОГТГЭРЭЛ , ӨНӨРБАЯР ГЭЭД... ДАРВААН ХАР ХОЧТОЙ ЦОГТБАЯР ГЭХЭД Л УНАЛГА , ШАТАХУУН , ТОМИЛОЛТЫН ЗАРДЛАА УБТЗ , МИАТ Г.М БАЙГУУЛЛАГУУДААР ДААЛГАЖ ПАРАЗИТЛАЖ БАЙНА! ЭНЭ АРИУН ЯВДАЛ УУ ?!!

  • Зочин

    Зочин [202.9.43.xxx]

    Баах энэ Жигжиднямаа гэж ямар муухай хүн гэж та нар бодон. яг л үнэнийг хэлж

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?