ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО ИРГЭДИЙН ДУНДАЖ ЦАЛИНГ 1 САЯ БАЙНА ГЭВ

Сэтгүүлчийн үг

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр энэ оны эхний хоёр сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. Танилцуулгад Монголчуудын сарын дундаж цалингийн мэдээллийг гаргасан байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2017 оны IV улиралд нийт 38.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 613.9 мянган ажиллагчид хамрагджээ. Эдгээр ажиллагчдын:
 

  • 46.7 (7.6%) мянга нь 240 000 төгрөг хүртэлх цалинтай,
  • 34.3 (5.6%) мянга нь 240 001-300 000 төгрөгийн цалинтай,
  • 85.7 (14.0%) мянга нь 300 001-500 000 төгрөгийн цалинтай,
  • 216.4 (35.2%) мянга нь 500 001-900 000 төгрөгийн цалинтай,
  • 121.9 (19.8%) мянга нь 900 001-1300000 төгрөгийн цалинтай,
  • 28.2 (4.6%) мянга нь 1300 001-1500 000 төгрөгийн цалинтай,
  • 80.6 (13.2%) мянга нь 1500 001 төгрөгөөс дээш цалинтай байна.


Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 700 001-900 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 6.1 мянгаар, 900 001-1100 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 13.4 мянгаар, 1.100.001-1.300.000 төгрөгийн цалинтай ажиллагчид 8.2 мянгаар, 1.300.001-1.500.000 төгрөгийн цалинтай ажиллагчид 2.8 мянгаар, 1500 001 төгрөг, түүнээс дээш цалинтай ажиллагчид 9.8 мянгаар нэмэгдсэн байна.

Харин 240 000 төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 1.7 мянгаар, 240 001-300 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 0.6 мянгаар, 300 001-500 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 22.0 мянгаар, 500 001-700 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 8.3 мянгаар буурчээ.



Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.3 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 632.3 мянган төгрөг байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 1.2 сая төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 545.7 мянган төгрөг буюу хамгийн бага байна.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 96.0 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 83.0 мянган төгрөгөөр өсчээ.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өмнөх оны мөн үеэс өсөхөд:

 
  • Барилгын салбарт ажиллагчдын цалин 163.1 мянган төгрөг, цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарынх 235.2 мянган төгрөг,
  • Мэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбарынх 247.1  мянган төгрөг,
  • Төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарынх 123.8 мянган төгрөг,
  • Олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарынх 240.1  мянган төгрөг,
  • Санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарынх 154.4 мянган төгрөг,
  • Удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарынх 89.4 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    trust funds loan lender [197.211.61.xxx]

    Та зээл авах талаар бодох гэж байгаа эсэх Та өөрийн бизнесээ эхлүүлэхэд яаралтай зээл авахад нэн чухал хэрэгцээтэй байна уу? Та өрөнд хүрэх нь таны хүссэн зорилгод хүрэх боломжийг олгодог бөгөөд бид хувийн зээл, бизнесийн зээл, аж ахуйн нэгжийн зээл, 2 төрлийн зээлийн хүү бүхий бүх төрлийн зээлийг олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг%% и-мэйлээр холбоо барина уу (fundsservice0@gmail.com)

  • Зочин

    зочин [43.242.243.xxx]

    баян орны баян иргэд бид болж байна уу? цалин хүрэхгүй байна гээд жагсаад байсан багш нар худлаа хэлж байсан гэж үү?

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?