ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

Сэтгүүлчийн үг

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

09.00

  • ''Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн'' Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын таван давхарын хурлын зааланд үргэлжилнэ. Холбоо барих утас: 96996696, 88740821

  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдах ажилтны зөвлөгөөн Чингис зочид буудлын 3 давхрын хурлын танхимд болно. Холбоо барих утас: 88209963, 88059360

  • ''Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл''-ийг танилцуулах хэлэлцүүлэг Хуульзүйн үндэсний хүрээлэнгийн гурван давхарт Хуульчдын танхимд болно. Холбоо барих утас: 98066116

  • ШУТИС-ийн төв байрны гурван давхарт урлаг зааланд БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцах багш, судлаач, оюутнуудад батламж гардуулна. 

  • 'Холлидэй инн' зочид буудалд 'Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого, үйл ажиллагаа' зөвлөлдөх уулзалт болно. Холбоо барих утас: 91915340, 88843030, 9528111

10.00

  • НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана. Төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах асуудлын төслийг боловсруулах тухай, НИТХ-ын ээлжит бус хуралдаан зарлах тухай, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Хурал НЗДТГ-ын 'А' танхимд болно. Холбоо барих: 91110023

11.00

  • JCI Central салбар байгууллагаас XXI зууны чимээгүй тахал гэгддэг чихрийн шижин өвчнөөс сэргийлэх зорилгоор 2018 оноос авч хэрэгжүүлж буй “Anti–Diabetes” төслийн нээлтийн үйл ажиллагаа ШУГТЭ–ийн төв үүдэнд болно. 

11.20

  • Bluе Sky зочид буудлын гурван давхарт Монголын Ногоон Нам, Иргэний Зориг Ногоон Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам, Эрдэнэт Монгол хүмүүний есөн цагаан хүслийг тэтгэсэн шударга тогтолцоог тогтоон хөгжүүлэх эрхэм зорилго бүхий шинэ Дээд хуулийг ард түмнээрээ хэлэлцүүлэн батлуулахын төлөө хамтран ажиллах Тунхаг бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа болно

12.00

  • Батлан хамгаалахын хуулиудыг сурталчлах өдөрлөг Соёлын төв өргөөнд болно. Холбогдох утас: 325044, 91100461

14.00

  • 'Авто цогцолбор' ОНӨААТҮГ -ын захиргаа Авто худалдаа эрхлэгчидтэй уулзана. Уулзалт 'Авто цогцолбор' ОНӨААТҮГ оффисын байранд болно. Уулзалтын дараа Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс мэдээлэл, сургалт явуулна. Холбоо барих утас: 70140011



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?