ДОНАЛЬД ТРАМП: БИ БОЛ МАШ УХААНТАЙ ХҮН

Сэтгүүлчийн үг

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэдийгээр хэвлэл мэдээллийнхэн өөрийг нь соёлгүй бүдүүлэг этгээд хэмээн дууддаг ч гэлээ өөрийгөө маш ухаантай хүн гэж нэрлэжээ. Тэрээр хэлэхдээ “хэвлэлийнхэн намайг соёлгүй бүдүүлэг этгээд хэмээн цоллож тийм байдлаар харуулхыг хичээдэг, бас хүмүүс намайг Америкийн нэр хүндтэй их сургуулиудын нэгийг төгссөн гэдгийг төдийлөн сайн мэддэггүй. Би үргэлж онц сурдаг байсан. Би бол маш ухаантай хүн” гэж хэлжээ.

Дональд Трамп түүний сонгуулийн өрсөлдөгч асан Хиллари Клинтоныг дэмжигч АНУ-ын нэр хүнд бүхий хэвлэлийнхэнтэй үргэлж сөргөлдөн, тэдэнтэй хэл амаа төдий л сайн ололцдоггүй бөгөөд өмнө нь Ардчилсан намаас түүнтэй Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Хиллари Клинтон түүнийг “өөрийнх нь санаж байснаас долоон дор юу ч мэддэггүй ухаан муутай амьтан” хэмээн нэрлэж байсан ажээ. Харин Дональд Трамп Хиллари Клинтоныг Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байхдаа Умард Солонгосын талаар юу ч хийгээгүй, тус улсыг цөмийн зэвсэгтэй болох боломж  олгосон хэмээн түүнийг буруутгадаг бөгөөд өөрийн твиттер хуудаснаа Хиллари Клинтоныг нисэх онгоцны хаалгаар орж явахад нь гольфийн бөмбөгөөр цохиж байгаа бичлэгийг оруулан түүнээс хариугаа авсан байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?