В.ПУТИНИЙ ХӨРӨНГӨ

Сэтгүүлчийн үг

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 18-ны өдөр болохоор зэхэж, нэр дэвшигчид сурталчилгаагаа эхлүүлээд байгаа билээ. Сонгуулийн урьдчилсан дүнгээр Путиний ялалт байгуулах магадлал 70 хувьтай байгаа бол түүний дараа Коммунист намаас нэр дэвшигч, Павел Грудинин ердөө 7 хувийн магадлалтай байгаа юм. Ийнхүү энэ удаагийн сонгуульд Путин дахин ялалт байгуулж, Оросын төрийг Сталин, Ельцин нарын дараа хамгийн удаан барьсан удирдагч болох магадлал маш өндөр байна. Тэгвэл энэ сарын эхээр сонгуульд нэр дэвших эрхээ бүрэн баталгаажуулах үер Путиний хөрөнгө оруулгын мэдүүлгийг ОХУ-ын Сонгуулийн төв хороо цахим хуудастаа нийтэлснийг танилцуулъя. Мэдүүлэгт Ерөнхийлөгч В.Путин өөрийгөө ердөө 38.5 сая рублийн хөрөнгөтэй гэж мэдүүлсэн байв.
Путиний өөрийн мэдүүлсэн хөрөнгө
1. Хувийн дансандаа 170 мянган рублийн хадгаламжтай
2. Ерөнхийлөгчийн цалин 70 мянган рубль
3. Цэргийн албаны тэтгэвэр
4. 77 метр квадрат орон сууцтай
5. Петербургийн Сайнт Банкны 160 рублиэр үнэлэгдэх 230 хувьцаа эзэмшдэг
6. 1960-аад оны ГАЗ М21, 2009 оны Лада машинтай гэнэ.
Хөндлөнгийн шинжээчдийн мэдүүлсэн В.Путиний нийт хөрөнгө
Харин олон улсын шинжээчид уг мэдүүлгийг эрс үгүйсгэсэн бөгөөд В. Путинийг бүх цаг үеийн хамгийн баян улстөрчдийн жагсаалтыг тэргүүлэх хэмжээний буюу 160 тэрбум еврогоор үнэлэгдэх хөрөнгөтэй гэв. Тэдний баталж буйгаар В.Путинд:
1.Хар тэнгисийн эрэгт байрлах 800 сая еврогоор үнэлэгддэг харш
2.“Олимпиа” нэрт 28 саяын үнэтэй дээд зэрэглэлийн хувийн дарвуулт завь
3. 58 ширхэг хувийн нисдэг тэрэг, нисэх онгоцны жолоодлогын эрх
4. 500 мянган еврогоор үнэлэгдэх бугуйн цагны цуглуулга.
5. Хорь гаруй улсад оффшор буюу нууц данс
Зэрэг хэдэн тэрбумаар үнэлэгдэх хөрөнгө бий гэнэ. Бичвэрийг нийтэлсэн DailyMail.com-ын тэмдэглэснээр түүний энэ хөрөнгөнд гэр бүлийнхнийг нь оруулаагүй бөгөөд хэрэв оруулбал хөрөнгийн хэмжээ нэг дахин нэмэгдэх магадлалтай аж. Энэ үнэлгээгээр бол тэр одоогоор дэхийн хамгийн баян улстөрчдийн жагсаалтыг тэргүүлж буй ажээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?