БҮГД НАЙРАМДАХ НАМЫН ДАРГА Б.ЖАРГАЛСАЙХАН "...ШУДАРГА ЁС УЛАМ БҮДГЭРНЭ."

Сэтгүүлчийн үг

Стандарт банкинд Эрдэнэт үйлдвэр, УБТЗ ХХН-ийг барьцаалан их хэмжээний мөнгө авсан асуудлаар "Жаст"ын Ш.Батхүүг цагдан хорьсонтой холбоотойгоор  Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлж байна.

"Тэрбээр "50 бум төгрөгийн авлигын асуудалд холбогдсон Газрын тосны дарга асан Амарсайханыг сахартай байхад мөрдөнд хийж байгаад нас баруулж байв. Амарсайхан нас бараад том гэмт этгээдүүд хэргээ түүнд үүрүүлээд, эрлэг тийш явуулсан түүхтэй.

Түүнтэй адилхан үйл явц "Жаст"-ын Батхүүд тохиолдох вий. Ш.Батхүү олон жилийн турш сахарын өвчтэй, эмчлүүлж явааг нь мэднэ. Хэрвээ энэ хүн нас барвал Д.Сугар, Т.Очирхүү, Ч.Ганзориг нар сугараад үлдэнэ. С.Баяр, Г.Алтан, Ц.Нямдорж нарын холбоос ч бүдгэрч үгүй болох биз.

"Эрдэнэт үйлдвэр" жинхэнэ утгаараа хятадуудын мэдэлд очно. Ш.Батхүүг шоронд хийх нь зөв. Гэхдээ нас баруулж болохгүй гэдгийг хууль хяналтынхан анхаарч байгаа биз. Энэ хүнийг үхчихвэл олон хүн аврагдаж, шударга ёс улам бүдгэрнэ" гэсэн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Bold [66.181.176.xxx]

    Yag unen

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?