ХОВД АЙМГИЙН МАН-ЫН ХОРОО ДАРГАА СОЛИЛОО

Сэтгүүлчийн үг

Ховд аймгийн МАН-ын хороо сүүлийн жил гаруй хугацаанд даргаа өөрчлөх асуудлаа шийдэж чадахгүй байсан. Тэгвэл Ховд аймгийн МАН-ын хороо 38-р бага хурлаа 3-р сарын 11-12 ны өдрүүдэд зохион байгуулж намын хороо, хяналтын хороогоо шинэчлэн байгуулжээ. Шинэчлэн байгуулагдсан аймгийн МАН-ын хорооны анхдугаар хуралдаан 12 нд хуралдаж намын хорооны дарга, дэд дарга, Тэргүүлэгчдээ сонгох асуудлыг хэлэлцлээ. Нууц санал хураалтад аймгийн намын хорооны 138 гишүүн оролцсоноос 88 гишүүн буюу нийт гишүүдийн 68,73 хувийн саналаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дүгэржав МАН-ын хорооны даргаар сонгогдлоо. Цаашид Аймгийн засаг даргаар ажиллаж байгаа Д.Галсандондогийн суудал ч ганхаж болзошгүй юм.



















 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?