ХАЛУУН ТОГООНД ТҮЛЭГДСЭН ХҮҮ НАС БАРЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Эцэг, эхийн анхаарал болгоомжгүйн улмаас тогоотой халуун хоолонд унаж түлэгдсэн бяцхан хүү гэмтэл, шархаа даалгүй нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

 

Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай, 1 нас 6 сартай, эрэгтэй Т нь энэ сарын 11-ний өдөр гэртээ тоглож байхдаа буцалж буй тогоотой хоол руу унаж түлэгдэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд очин боолт хийлгээд гэрээр эмчлүүлж байжээ.

Гэтэл өчигдөр хүүгийн бие муудаж Бяанзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирэх үедээ нас барсан аж.

Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

                                            Сэрэмжлүүлэг
Эцэг, эх, асран хамгаалагч, тухайн цаг мөчид балчир хүүхдийг харж хандаж байсан хэн нэгний хайнга, анзааргагүй, хариуцлагагүй үйлдлээс болж хорвоо дэлхийтэй дөнгөж танилцаж явсан бяцхан зүрхнүүд эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Бяцхан хүү, охиноо хайхралгүй орхисон хором бүхэнд тэд эрсдэлтэй нүүр тулж буйг санан анхаарлаар битгий дутаа. Хүүхэд дэргэд чинь тоглож байгаа бол хараа бүү салгаарай.

 

                                                                  Эх сурвалж: ЦЕГ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    funds service [197.211.61.xxx]

    Та зээл авах талаар бодох гэж байгаа эсэх Та өөрийн бизнесээ эхлүүлэхэд яаралтай зээл авахад нэн чухал хэрэгцээтэй байна уу? Та өрөнд хүрэх нь таны хүссэн зорилгод хүрэх боломжийг олгодог бөгөөд бид хувийн зээл, бизнесийн зээл, аж ахуйн нэгжийн зээл, 2 төрлийн зээлийн хүү бүхий бүх төрлийн зээлийг олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг%% и-мэйлээр холбоо барина уу (fundsservice0@gmail.com)

  • Зочин

    батнаа [66.181.176.xxx]

    үр хүүхдээ сайн харахад яадаг байна аа

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?