Б.БАТСАЙХАН: АМЕРИК ЯВАХ БОЛОМЖ ХҮН БҮРТ БИЙ

Сэтгүүлчийн үг

 

Манай Улс Солонгос улс руу ажиллах хүч гэрээгээр гаргаж эхлэх үед Солонгос хэлний сургалт явуулж байсан Нарт Өртөө ХХК-ний  Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батсайхантай ярилцлаа.

Асуулт:  Солонгост гэрээгээр ажиллах иргэдийг бүртгэх ажил дууслаа . Ер нь Монголчууд Солонгос улсыг зорих урсгал  мөддөө тасрахгүй байгаа талаар ярина уу?

Хариулт: Анх  Монгол ньюс компани  Солонгос руу гэрээт ажилчин гаргаж эхэлснийг өдгөө санаж байгаа хүн цөөхөн байх. Улмаар гадаадын иргэдийн ажиллах зөвшөөрлийн тухай  “ Employment Permitt System “ гэх нэртэй хуулийг Солонгос улс батлан гаргаж түүндээ Азийн хэд хэдэн улсыг хамруулж байсан, хэрвээ би андуураагүй бол 2003 оны 8 дугаар сар шиг санаж байна. Энэ хуулинд солонгос хэлний тодорхой түвшний мэдлэгтэй нэр заасан орны иргэдийг Солонгос улсад 3 жил хүртэл хугацаанд албан ёсоор хөдөлмөр эрхлүүлэх зөвшөөрлийн талаар заасан . Ингээд зөвхөн солонгос хэлний мэдлэгтэй хүмүүсийг л сонгож бүртгэх юм байна гэдгийг түрүүлж хараад бид солонгос хэлний сургалт зохион байгуулж хүмүүсийг бэлтгэн ажиллаж байлаа.

Харамсалтай нь тэр үед биднийг визний залилан хийх гэж байна хэмээн буруу ойлгож төрийн байгууллага болон нэр бүхий сэтгүүлч нар их мохоосон доо, үр дүнд нь монголчууд л их хохирсон болов уу гэж би хардаг.

А: жишээ нь яаж хохирсон гэж, тухайн үед Зуучлах товчоогоор дамжуулаад олон хүн солонгос руу ажиллахаар явсан шүү дээ.

Х: явсан явуулсан 2-ыг үгүйсгэхгүй ээ. Гэхдээ тэр үед бидний зөвлөгөөг дагаагүйгээс болж зарим нэг хүндрэлтэй зүйл гарч байсан юм. Жишээлбэл  эхлээд баахан хүн бүртгээд дараа нь бүгдийг нь хэлний сургалтанд хамрууладаг тэгээд эрүүл мэндийн үзлэгт оруулдаг байлаа. Тэгэхээр яахав гэвэл , баахан хүн явах эсэхээ ч мэдээгүй байж хэд хоногоор хонон өнжин байж дугаарлаж байгаад бүртгүүлж бүртгэлийн хураамж төлнө, тэгээд сургалтын хураамж төлнө, эрүүл мэндийн үзлэгийн хураамж төлнө, тэгэж тэгэж солонгос хэлний шалгалтанд ороод ихэнх нь үсрээд өгдөг байлаа шүү дээ.    Арай гэж тэнцсэн хэдээс нь бас нэг хэсэг нь эрүүл мэндээр хасагддаг байлаа, манайхан их ч мөнгө дэмий үрсэн дээ. Харин одоогийн бүртгэлийг харахад , ямарч байсан бүртгэлийн хураамжаа төлөөд хэлний сургалтын хураамжаа төлөх юм байна тэгээд тэнцвэл эрүүл мэндийн үзлэгтээ орох юм шиг байна, ядаж л эрүүл мэндийн үзлэгийн төлбөрөөрөө шууд эрсдэл хийх нь арай багассан юм шиг байна.

Тэр үед манай 3 сарын сургалт 70 ам.доллар байхад албаны 14 хоногийн сургалт 100 нэлээн гарантай долларын үнэтэй байлаа, хамгийн инээдтэй нь би 2004 онд Төрийн албаны шалгалтанд тэнцээд эрүүл мэндийн үзлэгт ороход хураамж нь 5000 төгрөг байсан , харин гадагшаа ажиллахаар явахаар бүртгүүлсэн иргэдийн эрүүл мэндийн үзлэгийн хураамж 50 ам.доллар байлаа шүү дээ, тэгээд хичнээн хүн үзлэгт ороод  хэдэн доллар эргэлдэж байсан бол гэхээр нэлээн их юм харагдах байх.

А: тэгээд одоо хэр их ялгаа дэвшил гарсан байна, танд анзаарагдав уу?

Х: за даа энэ их хэцүү асуудал,  энэ ажлыг хувийн хэвшилд хариуцуулчихаар хэт их ашиг хөөгөөд болдоггүй харин төрд хариуцуулахаар ийм нэг урт урт дараалалд гадаа хонон өнжсөн хүмүүсийн дүр зураг л харагдаад байна шүү дээ. Харин тэр Америкийн ажил олгогч болон ажил хайж байгаа хүмүүсийн хоорондын зуучлалын арга барил арай дэвшилттэй юм билээ.

А: нээрээ тийм энэ жилээс  бас  АНУ-д ажиллах зөвшөөрлийн талаар он гараад л янз бүрийн мэдээлэл гарч байна та энэ талаар сонирхож үзэв үү ?

Х: Аливаа мэдээ мэдээллийг цаг тухайд нь зөв зүйтэй хүргэхгүй бол мэдээлэл муутай байгаа хүмүүс л их хохирдог нь зүйн хэрэг. Энэ ч үүднээс бид  АНУ-д очиж  ажиллах сонирхолтой  байгаа хүмүүст ямар боломж бололцоо байгаа талаар сонирхож хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээг анхааралтай ажиглаж байна. 

А: анхаарал татмаар эсвэл онцолж хэлмээр ямар нэг мэдээлэл та бүхэнд байна уу?

Х: за яах вэ нэг их онцлоод байх ч юу байх вэ?  Гэхдээ хүмүүст хэлэхэд илүүдэхгүй болов уу гэсэн хэд хэдэн зүйл анзаарагдаж байна. Жишээ нь :

  1. Ажлын байрны мэдээлэл тавьж үйлчилдэг маш олон төлбөртэй вэб сайт Америкт байдаг юм байна. Төлбөргүй мэдээлэл тавьдаг сайт харин их цөөхөн байна. Та 49,95 ам.доллар төлөөд өөрийн анкетийг 3 сарын хугацаанд тухайн сайт дээр байршуулан ажил олгогчдод өөрийгөө танилцуулж болно. Хамгийн бага төлбөр нь ийм хэмжээтэй байна, тэгээд үүнээс үнэтэй болноо л гэсэн үг. Харин цаад талаас ажлын байрны зар тавьж байгаа тал нь ямар ямар шалгууртай байхаа бас хүснэгт цонхоор тавьж харуулаад уг сайтууд дээр байрлуулдаг, өөрөөр хэлбэл ямар чадвартай байх, боловсрол, хэлний мэдлэг хэрэгтэй эсэх, цалин урамшууллын талаар гэх мэтийн олон мэдээллийг тавьдаг юм байна.   Өөрөөр хэлбэл хэн хүн хэлний мэдлэгтэй эсвэл таньдаг ах дүү чинь англи хэлний мэдлэгтэй бол Интернэт рүү ороод л эдгээр сайт руу хандах бүрэн боломжтой  бөгөөд хэнээр ч зуучлуулах шаардлагагүй юм байна.
  2. Манай талаас албан ёсны зуучлах эрхтэй аж ахуйн нэгж байгууллага одоогоор байхгүй байна гэсэн мэдээллийг албаны хүмүүс өгч байгааг бас анзаарах хэрэгтэй байх.   Жишээлбэл   дээр дурдсан интернэт сайтууд дээр байгаа  АНУ-ын ажил олгогч бүр өөрийн харьцаж байгаа хууль , өмгөөллийн байгууллагынхаа нэр хаягийг тодорхой тавьсан байна. Хэрвээ бид ганц нэг хүн ажилд зуучлахын төлөө тэдгээр хууль , өмгөөллийн фирмүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулна гэвэл их л хэцүү болно байх .  Учир нь тэдэнтэй гэрээ хэлцэл байгуулах үйл ажиллагааны зардал маань хэд гарах вэ ? бүү мэд, тэгээд тэр зардлаа нөхөөд ашигтай ажиллана гэхээр хэнээс тэр зардлыг нөхөх вэ?   Мэдээж нөгөө ажил хийх гээд ажил хайж байгаа хүнээс л гарна  шүү дээ, гэх мэт  олон асуудал ар араасаа гарч байгаа юм. Юун гадагшаа гарч ажил хийх хүнд туслах , харин ч нөгөө хүнийхээ хэдэн төгрөгийг гэрээ хэлцэлд өгөөд дуусах байлгүй дээ. Тиймээс хувь хүмүүс өөрсдөө төлбөрөө төлөөд өөрийнхөө анкет мэдээллийг тэр сайтуудаар нь дамжуулаад ажил олгогчиддоо хүргэх нь зөв байх. Манай үндэсний олон нийтийн радио телевизээр АНУ-ын элчин сайдын яамны консулын ажилтан ч хэлсэн мэдээлэл байгаа. Юу гэхээр Америкт ажиллахыг хүсч байгаа тухайн ажилчин л өөрөө эхлээд ажил олгогчоо олох ёстой энэ нь ч бүх зүйлийн зөв эхлэл гэсэн шүү дээ.

Тэгээд тэр олсон ажил олгогч нь наашаа элчин сайдын яам руу хандана аа гэж.

  1. Солонгос , Америк улсууд  руу явж ажиллахад зарчмын нэг том ялгаа харагдаж байна.  Үүнд : Солонгос явж байгаа хүн  2 улсын төрийн байгууллагуудын зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд хамрагдаж зохих шалгуурт нь тэнцвэл  шууд хөдөлмөрийн бирж маягийн  цахим сайт дээр нэр нь байршиж байна. Харин Америк явах бол заавал төрийн байгууллага гэхгүй өөрөө бие даан хөөцөлдөж болох боломж харагдаад байгаа юм. Гэхдээ манайхан нэг байгууллага гаргаж ирээд ганцхан энэ байгууллагаар л үйлчлүүлбэл албан ёсных гээд зарлачихвал бид даган баясхаас өөр аргагүй болох байх.  Хэрвээ ингэвэл илүү шат дамжлага болон иргэдээс гарах зардал л нэмэгдэх байх.

А: гадуур зуучлана зөвлөнө гэсэн үйлчилгээ мэр сэр гараад эхэлсэн байна шүү дээ, бас эдэнд битгий хууртаж мөнгө төгрөгөө өгөөрэй гээд л сэрэмжлүүлээд байна?

Х: мэдээж л дээ , урьд өмнө нь баахан улсыг зальдаад бөөн хэрэг мандаж л байсан , бүр визний залилан энэ тэр гээд гоё гоё нэр томъёо ч гарсан шүү дээ.   Хүн бүр англи хэлний хангалттай мэдлэггүй  тэгээд интернэтээр тэр бүр ажил хийгээд байдагүй хүмүүст бол хэцүү байх нь ойлгомжтой. Үүн дээр нэг нэгэндээ дэм болоод хэдэн төгрөгний хөлсөө тохироод зөвлөгөө өгөхөд юуны буруу байх вэ?   Харин зуучилна гэхээр хэн хүнгүй бэргээд байх тул дэмий байх. Бас тэр зөвлөгөөний хөлс мөнгө нь хэр байх нь үйлчилгээний чанар хэр хэмжээнээс хамаарсан нь дээр байх, шууд л тэдэн доллар гээд тулгаад байвал бас хэцүү л дээ. Нэмж хэлэхэд сайхан амалсан хэн нэгэнд мянга мянган доллар бүү өгөөрэй гэж зөвлөх байна,  ердөө л  50 – 100 ам.доллар төлөөд төрөл бүрийн интернэт сайтуудаар ажил, ажил олгогч  хайж болохоор л байна шүү дээ.  

А: та бас зөвлөгөө өгч байгаа юу ?

Х : зөвлөгөө өгч байгаа гэвэл хэрэгт орох байх  / инээв / , гэхдээ би та нарт зөндөө л үнэгүй зөвлөгөө өглөө шүү дээ. Ер нь тэгээд зөвлөнө, туслана , зөвлөлдөнө гэдэг чинь буруу зүйл гэж үү ?    Бүгдээрээ зөвлөвөл буруугүй , бүлээн усаар угаавал хиргүй гэдэг байхаа.

А: за за та намайг уучлаарай таныг яагаад төлбөртэй зөвлөгөө  өгөхгүй байгаа юм бол гэж бодоод асуусан юмаа , танд их баярлалаа . Гэхдээ хамгийн сүүлд  дахиад нэг зөвлөгөө өгөөч гэвэл та дургүйцэхгүй биз дээ ?  

Х:  за тэгвэл нэг мөр хамгийн сүүлийн хоёр  зөвлөгөө өгье. 1-рт , төлбөртэй сайтуудын хажуугаар бас үнэ төлбөргүй үйлчилдэг сайтууд байна, гэхдээ ийшээ их олон хандаж цагаа битгий их үрээрэй, яахав сонирхоод ганц хоёр хандаж болох л юм. Учир нь эдгээр сайтууд нэгэнт үнэгүй учраас энд тавигдсан ажлын байрны эрэлт маш их байдаг бөгөөд зарлагдсан ажлын байрнууд  тэр дороо л эзнээ олдог нь  магадгүй биднээс өмнө энэ салбарт ажиллаж байгаа маш их туршлагатай улс орны хүмүүс авчихдаг  биз.

2-рт манайх нэг Facebook шинээр нээж байгаа, удахгүй ажилд орчих байх тэндээс анхан шатны мэдээлэл авч болох байх. Үнэхээр учраа олохгүй байгаа эсвэл хэлний мэдлэггүй хүн байвал тэр хаягаар дамжуулаад биднээс тусламж зөвлөгөө авч болно. Бид нар их олон доллар нэхэхгүй ээ / инээв /   хэдэн төгрөгөөр зөвлөгөө өгөөд хэрвээ уг хүн маань өөрөө хүсвэл анкет мэдээллийг нь сайтуудад тавьж өгч болох байх аа.  Харин сайтынхаа төлбөрийг уг хүн маань өөрөө төлнө шүү гэдгийг анхаараарай. Манай facebook  хуудасны нэр нь  Монгол Ажилчин H-2A H-2B  гэж байгаа. Гэхдээ пэйж бол анхан шатны л мэдээлэл өгнө , мэдээлэл солилцоно.  Үнэгүй бяслаг хулганы хавханд л байдаг гэдэг байх аа.  

За та бүхэнд их баярлалаа , бүгдэд нь ажлын амжилт хүсье.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    funds service [197.211.61.xxx]

    Та зээл авах талаар бодох гэж байгаа эсэх Та өөрийн бизнесээ эхлүүлэхэд яаралтай зээл авахад нэн чухал хэрэгцээтэй байна уу? Та өрөнд хүрэх нь таны хүссэн зорилгод хүрэх боломжийг олгодог бөгөөд бид хувийн зээл, бизнесийн зээл, аж ахуйн нэгжийн зээл, 2 төрлийн зээлийн хүү бүхий бүх төрлийн зээлийг олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг%% и-мэйлээр холбоо барина уу (fundsservice0@gmail.com)

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?