ХӨХ УУЛСЫН НАЙРАГЧ ТЭНГЭРТ ХАЛИЛАА

Сэтгүүлчийн үг

 

Монголын яруу найрагт хүнд гарз тохиож, яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар “Ховдын хаалгаар гараад явчихлаа.”

“Зуны цас, өвлийн борооны тухай шүлэг тэрлэхэд үеийнхэн минь гайхдаг юм. Энэ тухайд сонин бодол ч төрдөг юм. Нутгийн минь улаахан өвгөд халуун зунаар хөвөнтэй дээл эгэлдрэглэж, эсгий гутлаа жийж өнждөг. Сумын наадмаар хурдан морины хүүхдүүд хүлгийн зоонд хөдсөн дээлтэй бээрчих шахсан ирнэ. Тэсгим өвлийн улиралд харин ч эсрэгээрээ малгайн хөлс сэврээсэн шиг тайван дулаахан хүн зонтой өвөлжөөний нутаг минь.” гэж бичиж байсан хүү Дуут нутагтаа дахиж очихгүй.  

Ховдын утга зохиолын дугуйланд уран бүтээлийн богцоо задалж, “Болор цом”-д түрүүлж явсан дэггүй шар найрагч дахиж шүлгээ уншихгүй. Анд нөхөдтэйгээ дарс сөгнөж, хүмүүний орчлонд дахиж шүлэг тэрлэхгүй. Ховдын хуучин гудамж, Буянтын хөвөөгөөр анд минь ахиж алхахгүй.   

“Хэлбэр дүрсгүй орчлонд

Хэлбэр дүрсгүй амьдарсан” анд минь юмсан. Урианхайн хөх уулс тэргүүтнийг туурвиж, 13 дугаар сард оршсон тэнгэрийн хөвгүүн юмсан. Тийш оджээ.

Мөнхийн мөнхөд хүмүн төрөлхтөн шүлгийг чинь унших болно. Найрагч минь.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [112.72.11.xxx]

    Уулстаа шингэж дээ

  • Зочин

    Зочин [150.129.140.xxx]

    gun emgenel ilerhiiliy

  • Зочин

    Зочин [64.119.20.xxx]

    Энэ цагийн жинхэнэ яруу найрагч байсан даа. Гүн эмгэнэл илэрхийлье.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?