ОРОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИЙН ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ АЛМАЙРУУЛЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй сэтгүүлч Ксения Собчакийн хөрөнгө орлогын мэдүүлгийг Сонгуулийн төв комисс албан ёсны цахим хуудастаа нийтэлжээ. Тэрээр сүүлийн зургаан жилд нийт 403 сая гаруй рублийн орлого олсон нь оросуудыг муужруулах шахсан гэж хойд хөршийн хэвлэлүүд мэдээлж байна.

Тэрээр “Мөнгөн бороо” /Серебряный дождь/ радио, “Бороо” /Дождь/ телевиз, “Глобал медиа групп” хэвлэлийн газраас цалин авдаг бөгөөд үнэт цаасны худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ, эд хөрөнгөө зарж худалдах зэргээр орлогоо нэмэгдүүлэн дээрх хэмжээний мөнгийг олжээ.

Москвад 268.1, 74.4 ам.метр хэмжээ бүхий хоёр орон сууцтай, Санкт Петербургт байдаг үйлчилгээний зориулалттай 245 ам.метр барилгын 1/3 хувийг эзэмшдэг. Мөн Москва орчимд 297 ам.метр газар, 353.7 ам.метр зуслангийн байшинтай гэнэ.  

Тэрээр 2008 оны “Bentley Continental GT Speed”автомашин хөлөглөдөг ажээ.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?