ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

"Хариуцлага үр дүн"-гийн жилийн хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс орон нутаг дахь төрийн албаны тухай хууль, тогтоомжийн хэрэжилттэй танилцах, төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалт, томилгооны шийдвэрүүдийг хянан үзэх, салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, үүрэг, даалгавар, мэргэшил арга зүйн зөвлөгөө өгөх, иргэдийн саналыг сонсох, Улсын Их Хурлаас баталсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг сурталчилан танилцуулах зорилготой ажлын хэсгүүдийг томилон орон нутагт ажиллуулж байгаа билээ.

 

Энэ удаад Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг 3 дугаар сарын 04-07-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж байна. Тус ажлын хэсэг нь Дорноговь аймгийн нутгийн захиргааны байгууллагууд, төрийн захиргааны болон тусгай чиг үүргийн төрийн байгууллагуудын Сайншанд, Замын-Үүд дэх салбаруудын үйл ажиллагаатай танилцаж, шалган зааварлах удирдамжтай ажиллаж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?