ӨМНӨД СОЛОНГОСЫН ТУСГАЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ПХЕНЪЯНД ОЧЖЭЭ

Сэтгүүлчийн үг

БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Иний томилсон Умард Солонгост айлчлах тусгай  элчийн баг бүрэлдэхүүн Пхеньянд хоёр хоногийн хугацаатай айлчлал хийхээр өчигдөр үдээс хойш Сөүлээс  морджээ.  

Хөх ордны Үндэсний аюулгүйн байдлыг хамгаалах албаны дарга Чун  Юй Ён тусгай багийг тэргүүлж, гишүүдэд, Үндэсний тагнуулын хүрээлэнгийн дарга Сү Хүүн, Үндэсний тагнуулын хүрээлэнгийн дэд дарга Ким Сан Гян, Хөх ордны бодлого судалгааны газрын дарга Юн Күн Ён нар багтаж байгаа бөгөөд албаны таван ажилтан дагалджээ.

Чун Юй Ён мордохоосоо өмнө хэлэхдээ “Миний бие ерөнхийлөгч Мүн Жэ Иний Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй  болгох, Солонгосын хойгт энх тайван тогтоох итгэл зоригийг  дамжуулах болно” гэжээ. Тусгай элчийн баг бүрэлдэхүүн энэ удаагийн айлчлалаар Өмнөд, Умардын яриа хэлэлцээг авч хэлэлцэхээр барахгүй мөн Умард Солонгос, АНУ зэрэг олон улсын хамтын нийгэмлэгтэй яриа хэлэлцээ хийх олон төслийн талаар зөвшилцөх юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?