Д.НАЦАГДОРЖ "ХУУЧИН ХҮҮ" ӨГҮҮЛЛЭГ

Сэтгүүлчийн үг

  Хєдєєгийн байдал шалдар булдар цагийн улирал ороо бусгаа. Элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглах бєгєєд дєрвєн зvг цэв цэлийн, уйтгартай цагаан униар тунана. Зуны лvгхийм халуун гэрийг шарж, малчин хvний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар vхрийн баас vргэлжилсэн агаад vvгээр тvvгээр хэдэн тугал оодогнон давхина.Хєлд орохоос аваад vс цайхыг хvртэл нэг голыг єгсєн уруудан нvvж, нэг худгийн эргэн тойрон нутагласаар, энэхvv ертєнцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном хэмээн буруу чалчих ба зайсан Намжил гаднаас ирж, хууль ёс хэмээн худал ярихыг сонссоор, єдєр сарыг улируулна. Тэртээ уулыг єнгєрвєл, айлгvй хэмээн бодож , тэнгэрийн хаяанаас цааш газаргvй гэж сэтгэсээр, тvмэн хэргээс хоцорч дэлхий боловсролоос гээгдэнэ. Єглєє бурханд залбирч, vдэш тэнгэр мєргєсєєр нэг насыг харанхуй манан дотор барна.

 Хуучин хvv хул морин дээрээ хєндлєн сууж , хатируулсаар хvрч ирэх бєгєєд цагаан давуу алчуур толгойгоо ороосон агаад ширэлдсэн хар гэзгийг сэрвийсэн хэдэн vсээ шанаа руу нь унжина. Урагдаж навтарсан хар ханцуйг сугалдаргалж, хиртэж сайртсан бор тохойг гаргажээ. Тавхийтэл мориноосоо буун, тасхийтэл жолоогоо сойгоод тоосонд дарагдсан урд хормойгоороо наранд шарагдсан нvvрнийхээ хєлсийг арчиж, нусаа хvрхийтэл нийгээд, гэрт оров. « Балдангийнх эсгийгээ хийж байна. Цэндийнх хонио хужирлаж байна. Дамба морио эрэх гэж явсан, Гомбо хангай ороод ирсэн» гэх зэрэг хэв ерийн хэдэн vгийг ах зах хvмvvстээ сонин болгон ярьж, гавж гуай хэмээн доогуур харан, зайсан гуай хэмээн дорой дуугарсаар зуухны хажууд сууна. Авгай хvvхдээс аяга, тарга, хэсэг хусам олж идээд, тэндээс гарч баян Балжирынд унага татан єгч, айраг уун, нэг vдийг єнгєрvvлээд, Дэндэв тайжийнд хонь гаргаж єгч гэдэс олж идэн, нэг vдшийг дуусгана.

Хэдийгээр ухаан сэргэлэн хэмээвч, зvvн хошууны захад хvрсэнгvй, баруун мєрний тэртээ гарсангvй, зєвхєн гурав дєрвєн єртєє эргэн тойрон газрын оршин суусан тул, юуг vзэж мэдэж, юуг сонсох ажээ. Нас хэдийгээр залуу боловч vгээгvv ядуу єнчин балчир тул, нутаг сумын хэдэн айлд ээлжлэн зарагдсаар, олигтой аж амьдралын замыг нэгэнт алджээ. Євлийн хvйтнийг адуу манаж єнгєрvvлэн, зуны халууныг хонь хариулж гэтэлгэх бєгєєд намар ичиж хавар гарагч тарваганаас зовлонтойгоор он жилийг нєхцvvлнэ. Єтгєс хуучид энэ хоёрын vгнээс бус vнэн юмгvй, євєлжєє зуслан, хаваржаа, намаржаа энэ дєрвєєс єєр явах газаргvй хэмээн санаж, хємєрсєн тогооны доторхтой адил хєдєєгийн бvдvvлэг байдалд хvмvvжнэ. Юутай гомдолтой зэрлэг амьдралд, юутай хайрлалтай залуу нас юунд шинэ ертєнцийг vзэхийг vл хvснэ. Хvмvvжил нь ийм гунихралтай байдлыг хуучин хvv єєрєє бас яахан мэднэ. Хуучны феодал ба лам нарыг гайг мєн хэрхэн танина. Дэмий л байдалд автагдаж, зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл болоод, нэг аймаг улс цєм хучин хvvгийн адил нvдээ аньж чихээ бєглєн ертєнц гэгч чухам юу болохыг vзэлгvй, мэдэлгvй хєндий талд хоосоор хоцроход тулжээ. Хайран, хєєрхий хєєрхий.

Гэтэл хуучин хvvгийн нэг нєхєр нь хувьсгалын бууг тавьсан єдрєєс эхлэн хємєрсєн тогооны дотор гэрэл тусаж, нэгэн аймаг улс сэрэв. Тэнгэрийн хаяанаас цааш газар байдгийг мэдэж, таван далай таван тивийг танин шинэ ертєнц дээр хамт явах замыг нээв.

Хєх монгол улаан монгол болов.
Хуучин хvv шинэ хvv болов
Юутай завшаан, юутай баяр.

1930 он



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Бархас [103.57.95.xxx]

    Гоё зохиолч шүү

  • Зочин

    Отгончимэг [66.181.161.xxx]

    Мундаг зохиолч шүү ❤

  • Зочин

    Халиун [66.181.160.xxx]

    Үнэхээр мундаг зохиолч шүү

  • Зочин

    Халиун [66.181.160.xxx]

    Үнэхээр мундаг зохиолч шүү

  • Зочин

    Халиун [66.181.160.xxx]

    Үнэхээр мундаг зохиолч шүү

  • Зочин

    Зочин [64.119.20.xxx]

    утгийг нь сайн ойлгосонгүй тайлбарлаад өгөх хүн бну

  • Зочин

    наймаахүү [66.181.182.xxx]

    Нацагдорж ахаа бичээд байгаарай. Танд авъяас байна шүү. Бүү шантраарай. Дараагийн өгүүллэгийг хүлээе.

  • Зочин

    мөөгий [66.181.160.xxx]

    Үнэхээр гоё юм

  • Зочин

    Азаа [139.5.216.xxx]

    Гайхалтай

  • Зочин

    зочин [202.9.41.xxx]

    ийм гоё өгүүллийг оруулж өгсөнд баярлалаа

  • Зочин

    зочин [66.181.161.xxx]

    маш гоё өгүүллэг болж

  • Зочин

    Зочин [112.72.14.xxx]

    Үнэхээрл гоё болжээ

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?