ХОВД АЙМГИЙН ЗЭРЭГ СУМАНД ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Ховд аймгийн Зэрэг сумын Буриа багийн “Дэлийн булаг” гэдэг газар өчигдөр газар хөдлөлт болсон байна.

Тодруулбал, 2018 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 10:00 цагт сумын төвөөс урд зүгт 7 км-т, Ө 47000/0.5//, У 92084/00/// 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ талаар Зэрэг сумын Засаг даргын орлогчоос 10:44, 13:58 цагуудад тодруулж асуухад “Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй” гэсэн мэдээллийг өглөө гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?