ЦЕГ: ТАЛИЙГААЧИЙГ 30 ОРЧИМ УДАА ХУТГАЛСАН ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА

Сэтгүүлчийн үг

 Цагдаагийн ерөнхий газраас Сонгинохайрхан дүүрэгт 61 настай эрэгтэйг 30 орчим удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн хэргийн талаар мэдээлэл хийлээ.

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн ажилтан, мэргэжилтэн М.Мөнхшүр хэлэхдээ "2018 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 20:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт гадны нөлөөтэй хүн нас барсан байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Үүний дагуу Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид мөн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид нар хэргийн газарт очиж үзлэг, шалгалт хийсэн.

Талийгаач нь 61 настай эрэгтэй иргэн “Б” гэх, түүнийг ойролцоогоор 30 орчим удаа хутгалж, амь насыг нь онц хэрцгий аргаар хохироосон байсан. Гэмт этгээд үйлдлээ нуун далдлах зорилгоор талийгаачийг орон гэртэй нь галдан шатаахыг завдсан гэмт хэрэг үйлдэж хэргийн газраас оргон зугтсан.

Хэрэгт холбогдуулан сэжиглэж байсан этгээдийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, хоёрдугаар сарын 22-ны шөнө Төв аймгийн Баянчандмань сумаас дайчлан баривчиллаа. Холбогдогч этгээд нь Ховд аймгийн харьяат бөгөөд эрэгтэй, 47 настай “Г” гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь хулгайлах болон дээрэмдэх төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, хоёр удаа ял шийтгэл эдэлж байсан. Уг гэмт хэргийг архидан согтуурсан үедээ үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны урьдчилсан мэдүүлгээр тогтоогдоод байна. Одоо хэргийн холбогдогч этгээдийг Цагдан хорих 461-р ангид саатуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?