ХОВД АЙМАГ: "МӨНГӨЛӨГ ШАГШУУРГА-2018" МӨСНИЙ БАЯР ЭХЭЛЛЭЭ

Сэтгүүлчийн үг

“Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд Баруун Монголын угсаатны онцлогийг хадгалсан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгох, байгаль дэлхий, үндэсний өв соёлоороо бахархах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, улмаар Ховд аймгийн гадаад, дотоодын жуулчдын тоог нэмэгдүүлэх замаар орон нутгийн эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах зорилгоор “Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баярыг 2018 оны хоёрдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Хар ус нуурын Төмөрт хэмээх газар зохион байгуулж байна.

“Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баярын хүрээнд тэшүүрийн насанд хүрэгчид ба өсвөр үеийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн, мөсний урианхай сурын харвааны бүсийн аварга шалгаруулах тэмцээн, бүх нийтийн кросс гүйлтийн тэмцээн, насанд хүрэгчдийн сумо бөх, олс таталтын тэмцээн, цэнгээнт бүжгийн тэмцээн, тэмээний уралдаан болж байна.

Мөн “Өв соёлоороо гоёцгооё” үндэстэн, угсаатны хувцас, эдлэл хэрэглэлтэй хос, Дээлтэй Монгол хүүхэд, сайхан морь, тэмээтэй хос зэргийг тус тус шалгаруулна.

Мөсний баярын үеэр орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төсөл, хөтөлбөрийн байгууллагууд өөрийн төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаа, тайлангаа танилцуулах бөгөөд мөсний баярт оролцсон шилдэг сум, байгууллагуудаас эхний гурван байрыг тодруулах аж.

“Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баярын ерөнхий зохион байгуулагчаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, хамтран зохион байгуулагчаар Байгаль орчин аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол соёл урлагийн газар, ДБХС-гийн Ховд дахь салбар зэрэг байгууллагууд ажиллаж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?