ХУУЛИЙН ӨМНӨ ҮНЭНИЙГ ӨЧИХ ЦАГ АЙСУЙ

Сэтгүүлчийн үг

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг иргэн Ч.Н-г хүчиндсэн гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, шалгахаар болсон билээ.

Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж байгаагаа танилцуулахаар УИХ-ын гишүүн Д.Гантулгад удаа дараа хандсан боловч  очихгүй байгаа юм. 

Иймээс хуулийн дагуу УИХ-ын гишүүн Д.Гантулгыг албадан ирүүлнэ.

УИХ-ын тухай хуулийн 6.6-д 

6.6.5. Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан

6.6.6. гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусгавар болсонд тооцно гэсэн байна. 

Монгол Улсын хууль иргэн бүрт тэгш үйлчилж, төрийн өндөр дээд албан тушаалтнууд хуулийн өмнө үнэнийг өчих цаг айсуй. 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?