ЮНИВИШН ХЭРЭГЛЭГЧЭЭ ГОМДООЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

Юнитель групп нь 2006 оноос үйл ажиллагаагаа эхэлж, эдүгээ 65 000 өрх, 1 сая гаруй хэрэглэгчтэй болтлоо өргөжин тэлсэн мэдээлэл, харилцаа холбооны үндэсний компаниудын нэг билээ. Тус группын бүрэлдэхүүнд багтдаг Юнивишн компаний үйлчилгээ айл өрхүүд, иргэдийн хувьд томоохон дэвшил байсан гэж хэрэглэгчид талархан хүлээж авсан. Хэрэглэгчидийн хувьд интернет, телевизээс мэдээлэл авч, харилцааны гол хэрэглүүр болсон төдийгүй амрах, алжаал тайлах зэргээр хүний амьдралын салшгүй нэг хэсэг болоход тус компаний гүйцэтгэсэн үүрэг их юм.

Харамсалтай нь тус компаний үйлчилгээ оргил цагууд болон баярын өдрүүд зэрэг ачаалалтай үед доголдох боллоо. Үйлчилгээний талаар мэдээлэл авахаар Юнитель, Юнивишн-ийн сайтууд руу ороход хэрэглэгчийн наад захын зөвлөмж байхгүй атлаа үйлчилгээний төрөл, мөнгө төлөх хэлбэрүүдийг сурталчилсан байгаа нь өөрийн эрхгүй харамсал төрүүлснийг нуух юун. Шинэ төрлийн үйлчилгээ, технологийн дэвшлийг эрэлхийлж байгаа нь сайшаалтай боловч хэрэглэгчээ аль хэдий нь мөнгө төлөх хэрэгсэл болгож хараад эхэлжээ.  

Хөрөнгө оруулагч MSC группын баримтлах зарчим болон Юнитель группын эрхэм зорилгод “...Бид хамгийн шилдэг шийдэл бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэнэ.” гэжээ. Хэрэглэгчид авч байгаа бүтээгдэхүүний чанар, найдвартай байдлаа Юнивишнд даатгаж, сонгосон. Тус компаний 77118811 утас руу залгаж  2018 оны 2-р сарын 19-ны өдөр 4 удаа өөр өөр оператортай холбогдов. Тэдгээр операторуудад наад захын техникийн мэдлэг, цаг хугацааг мэдрэх мэдрэмж алга. Өглөө 9.00 цагаас эргэж залгуулахаар болов. 9.19-д хэрэглэгч рүү залгасан оператор 11.00 цагаас нааш засварчин явуулахгүй, гэртээ байж амжихгүй бол орой бол гэнэ.

Хэрэглэгчээ дээдэлсэн  Юнивишн компаний үйлчилгээний бодит байдал иймэрхүү. Хэрэглэгч бүрийн сэтгэл ханамжийн баталгаа аливаа компаний ирээдүйг тодорхойлдог байх гэж ойлгож байна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [150.129.142.xxx]

    бүүр даварчихсан. мөнгөний төлөө одоо юм л бол баяр дөхөхөөр л нэг хошин шог хийгээд мөнгө нэхэж үзүүлдэг боллоо

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?